ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА.


        Шинэ короновирусаас /GOVID-19/ урьдчилан сэргийлэх, шүүхээр үйлчлүүлэгч иргэд, шүүхийн шүүгч, ажилтнуудыг эрсдэлээс хамгаалах, ажлыг шүүхийн Тамгын газраас Цагдаагийн байгууллага, Эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран тухай бүр хэрэгжүүлэн ажиллаж байна.
        Шүүхийн байранд нэвтэрч байгаа иргэдийг масктай байр шаардлагыг хэрэгжүүлж, зарим иргэдэд шүүхээс маск олгон, халууныг тухай бүр хэмжин, үзэж нэвтрүүлэн, ариутгал, халдваргүйжүүлэлтийг хийж, шүүх хуралдааны танхим, үүдний өрөө тасалгаанд агаар цэвэршүүлэгчийг ажиллуулж, шүүхийн шүүн таслах үйл ажиллагааны эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэн ажиллаж байгаад шүүхээр үйлчлүүлэгч иргэдийн зүгээс шүүхийн байгууллагад талархсан сэтгэгдлээ илэрхийлж байна.
      
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.