ШҮҮГЧ, АЖИЛТНУУДЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ДАРХЛААГ ДЭМЖИЖ БАЙНА.



        Шүүхийн Тамгын газраас шинэ короновирусаас /GOVID-19/ урьдчилан сэргийлэх, тус шүүхийн шүүгч, ажилтнуудын эрүүл мэндийн дархлааг дэмжих ажлыг тухай бүр зохион байгуулж байгаа бөгөөд 0-12 насны бага насны хүүхэдтэй шүүгч, ажилтнуудад ажлын богиносгосон цагаар ажиллах, өөртөө болон гэр бүл үр хүүхдүүддээ анхаарал, халамж тавих боломжийг бүрдүүлэн, олноор аль болох цуглахгүй байх, маск тогтмол хэрэглэх, өрөө тасалгааг ариутгах, эрүүл ахуйн заавар зөвөлөгөөг өгч ажиллаж байна.
        Өдөр бүр шүүгч, ажилтнуудад чацаргана, нэрс зэрэг байгалийн гаралтай амин дэмээр үйлчилж, хаврын цагт эрүүл мэндийн дархлааг дэмжих арга хэмжээг авч, эрүүл агаар салхинд гарч, дасгал хөдөлгөөнийг тогтмол хэвшил болгон, ажлын эрч хүчээ нэмэгдүүлэхэд чиглэсэн нөхөрсөг зөвөлөгөөг өгч, эерэг тааламжтай орчинг бүрдүүлж байгаа нь үр дүнтэй байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.