ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ТАЛААР ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ХИЙЛЭЭ.



       Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүхийн шатанд явуулахад анхаарах асуудлын талаар Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020.03.19-ны өдөр хэлэлцүүлэг хийлээ.  Хэлэлцүүлгийг Ховд аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийн түр орлон гүйцэтгэгч Т.Цэцэгмаа удирдан явуулж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд оролцсон бөгөөд хавтаст хэргийг шүүхэд хүлээн авах, системээс даргалагч томилох ажиллагаа, даргалагч томилсон захирамжийг нэгдсэн системд бүртгэхэд анхаарах асуудал, хавтаст хэргийн хөтлөлт, эмх цэгц, хэрэг хянан шийдвэрлэх процесс ажиллагаанд мэдээлэл лавлагааны ажилтан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, Тамгын газрын дарга, шүүгч, Ерөнхий шүүгчийн оролцоо, үүргийн талаар хэлэлцэж, анхаарч, хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, зөвлөмж гарган, хэрэгжүүлэн ажиллаж байна.
ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗАР
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.