ШҮҮХЭД БАЯРЛАЛАА


ХОВД АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭН Л.АДУУЧ:
ХОВД АЙМГИЙН ШҮҮХИЙН АЧ БУЯНААР ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭРТЭЭ ЦАГ ХУГАЦААНДАА ГАРАХ БОЛСОНДОО БАЯРТАЙ БАЙНА.
Иргэн Лхагвын Адууч: Би тэтгэвэртээ гарах болоод сумынхаа нийгмийн даатгалын хэлтэс дээр очиход материал дутуу шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэсэн учраас шүүхэд хандсан. Шүүхийн ажилтнууд мэдээлэл болон арга зүйн зөвлөгөөг маш сайн өгсөн. Миний тухайд би шүүхээр ажиллаж байсан байдлаа 14 хоногийн дотор маш хурдан шуурхай шийдвэрлүүлж авлаа. Шүүхийн шийдвэрт баярлаж байна. Мөн мэдээлэл лавлагааны мэргэжилтэн анх материалаа хэрхэн бүрдүүлэх талаар маш сайн тайлбарлаж өгсний ачаар хэргээ түргэн шуурхай шийдвэрлүүлсэн. Ховд аймгийн шүүхийн хамт олны ачаар нэг сарын тэтгэврийн мөнгө ч гэсэн алдахгүй цаг хугацаандаа тэтгэвэртээ гарах болсондоо маш их баярлаж байна. Ховд аймгийн шүүхийн хамт олонд маш их баярлалаа.
Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.