ЗЭРЭГ СУМАНД ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААРХИ МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ.



       Шүүхийн үйл ажиллагааг сумдад хүргэх ажлын хүрээнд Ховд аймгийн Зэрэг суманд шүүхийн үйл ажилагааны талаархи мэдээ, мэдээллийг хүргэх ажлыг 2020.04.15-16-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.
      Сумын ИТХ-ын дарга, төлөөлөгчид, Засаг Дарга, ЗДТГ-ын удирдлага, албан байгууллагын удирдлагууд, албан хаагчидтай шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн уулзалт зохион байгуулж, шүүхийн тухай багц хуулийн хэрэгжилт, 2014-2020 оны шүүхийн шинэтгэлийн үр дүн, эерэг сайн өөрчлөлт, цахим шүүх, нээлттэй байдал, иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэх чиглэлээр хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулж, албан хаагчид, иргэдийн санал бодлыг сонсож, асуултанд тодорхой хариулт өгч, харилцан ярилцлаа.
      Шүүх-сумын хамтын ажиллагаа, иргэдэд шүүхийн үйлчилгээг шуурхай хүргэхэд сумын зүгээс дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах талаар санал солилцож, уламжлалт хамтын ажиллагааг хөгжүүлэн, бодит үр дүнд чиглэсэн ажлуудыг зохион байгуулж, ахиц, дэвшид гаргах талаар зөвшилцөж, ажлын төлөвлөгөөг баталж ажиллав.
      Сумын иргэдэд шүүхийн үйлчилгээг хүргэх чиглэлээр шүүхийн талаархи мэдээ, мэдээлэл бүхий гарын авлага, тараах материал, брощур зэргээр ханган ажиллаж, шүүхийн үйлчилгээний талаархи 30 гаруй төрлийн мэдээлэл бүхий бичлэгтэй СИДИ-г нээлттэй дэлгэцээр иргэдэд хүргэхэд зориулан гардуулан өгсөн бөгөөд шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудсыг бөглүүлэн авч, дүгнэлээ.
    
           
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.