ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАХ АЖИЛЛАГААНЫ ЧАНАР, ҮР НӨЛӨӨГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР МОНИТОРИНГ ХИЙЛЭЭ.


    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2020 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан “Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны чанар, үр нөлөөг сайжруулах” чиглэлээр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын албаны 2019 он болон 2020 оны 1-р улиралын байдлаар Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль, Эвлэрүүлэн зуучлалын зөвлөлөөс баталсан дүрэм журмын хэрэгжилтийн байдалд хяналт-шинжилгээ, мониторинг хийх ажлыг шүүхийн Тамгын газрын даргын баталсан удирдамжийн хүрээнд хийж гүйцэтгэх ажлыг 2020.04.20-05.07-ны өдрүүдэд зохион байгууллаа. Хяналт-шинжилгээ хийх Ажлын хэсгийг байгуулж, шүүхийн зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн А.Бүжинлхам, Эвлэрүүлэн зуучлагч, ахмад шүүгч Д.Алимаа, Эвлэрүүлэн зуучлалын туслах ажилтан А.Раднаабазар, мэдээлэл технологийн мэргэжилтэн Б.Батсайхан, мэдээлэл лавлагааны ажилтан Ж.Уранцэцэг, Архив бичиг хэргийн эрхлэгч Б.Уянга нар холбогдох чиглэлээр дэмжлэг үзүүлэн оролцлоо. Ажлын хэсэг Хяналт-шинжилгээ, мониторинг хийсэн ажлын дүнгийн талаар шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэнд 2020.05.08-ны өдөр танилцуулж, цаашид хяналт-шинжилгээ, мониторингийн мөрөөр авч хэрэгжүүлэх ажлын чиглэл, зөвлөмжийг хэрэгжүүлж, эвлэрүүлэн зуучлалын тайлант оны үр нөлөөг сайжруулах ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.