ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ 6 ДУГААР ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРААС 6 ДУГААР ТОЙРГИЙН ТАХАРЫН АЛБАНЫ АЛБА ХААГЧДАД СУРГАЛТ ХИЙЛЭЭ


Тахарын Ерөнхий газраас 6 дугаар тойргийн Тахарын албаны алба хаагчдад зориулсан сургалтыг 2015 оны 01 дүгээр сарын 12-оос 14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Дээрх сургалтын хүрээнд Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газраас 6 дугаар тойргийн Тахарын албаны алба хаагчдад зориулан "Шүүхийн шинэчлэл”-ийн мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулсан бөгөөд тус шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн 2015 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 6 дугаар тойргийн Тахарын албаны алба хаагчдад 2014 онд шүүхийн шинэчлэлийн хүрээнд тус шүүхийн Тамгын газраас хийж хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулж, Тахарын албатай нягт уялдаа холбоотой ажиллах зайлшгүй шаардлага байгааг онцолж, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийлж, "Төрийн албан хаагчийн ёс зүй”-сэдвээр сургалт хийлээ.

Мөн 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн шүүгч М.Нямбаяр "Шүүхийн шинэчлэлийн хүрээнд батлагдсан зургаан багц хууль”-ийн шинэлэг зохицуулалтуудаар, шүүгч Н.Мөнхжаргал "Таслан сэргийлэх арга хэмжээ”-сэдвээр тус тус 6 дугаар тойргийн Тахарын албаны алба хаагчдад сургалт зохион байгуулж, сонирхсон асуултад нь хариулт өгч, шүүх хуралдааны дэг сахиулах чиглэлээр тэдний санал, хүсэлтийг сонсож, харилцан ярилцсан бол Нийслэлийн Тахарын албаны Хуяглан хүргэх хэлтсийн дарга, Тахар Г.Мөнхбат Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад "Шүүгчийн аюулгүй байдлын зөвлөмж”-сэдвээр сургалт хийж, Тахарын Ерөнхий газраас энэ чиглэлд хэрэгжүүлж буй бодлого чиглэлийн талаар мэдээлэл хийлээ.

Шүүхийн Мэдээлэл лавлагааны алба


шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.