"Шилдэг менежменттэй Сум, Баг, Төрийн албан хаагч" шалгаруулах ажлын Удирдамж баталлаа.


     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Үндсэн хуульд заасан ард иргэдийн шүүхээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэх, шударга шүүхээр эрхээ хамгаалуулах хууль ёсны эрх ашгийг хангуулах, шүүхийн талаархи мэдээ, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх зорилгоор Ховд аймгийн нийт Сумдын дунд "Шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг сумынхаа ард иргэдэд хүртээмжтэй сурталчилсан "Шилдэг менежменттэй Сум, Баг, Төрийн албан хаагч тус бүр нэгийг аймгийн хэмжээнд жилийн ажлын үр дүнгээр шалгаруулж, урамшуулах ажлын Удирдамжийг сумдаас ирүүлсэн саналыг харгалзан, шүүхийн Тамгын газраас 2021.02.01-ны өдөр хэлэлцэн баталлаа. Энэхүү ажлыг хэрэгжүүлснээр шүүхийн талаархи мэдээ, мэдээллийг аймгийн хэмжээнд нэгдсэн байдлаар цахим болон бусад хэлбэрээр нэгэн зэрэг тогтмол зохион байгуулах ажлыг сум орон нутгийн байгууллага, төрийн албан хаагчид, ард иргэдийн төлөөлөлтэй хамтран хэрэгжүүлснээр шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг нэмэгдүүлэх, мэдээ мэдээллийн хүртээмж 20%-30%-иар нэмэгдэх боломж, нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.