ЁС ЗҮЙН ЗӨВЛӨЛ ХУРЛАА ХИЙЛЭЭ


     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх шүүхийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчдын Ёс Зүйн Зөвлөл 2021 оны 2 дахь удаагийн хамтарсан хурлаа хийлээ. 
      Ёс зүйн зөвлөлөөс 2020 онд зохион байгуулсан ажлын тайлан, 2021 оны Ажлын төлөвлөгөөний хэрэгжилтийн талаар танилцууллаа. 2021 онд шүүхийн захиргааны ажилтнуудын манлайлал, соён гэгээрлийг хөгжүүлэх, байгууллагын соёл, уур амьсгалыг эерэгээр шинэ түвшинд гаргах, холбогдох хууль, тогтоомжийн чиглэлээр дотоод сургалт хийх, мэргэжлийн лектор урьж, мэдлэгээ нэмэгдүүлэх, шүүхээр үйлчлүүлэгч ард иргэдийн санаа бодлыг судлах, дүн шинжилгээ хийж, шүүхийн үйлчилгээний шуурхай, эелдэг харилцааг төлөвшүүлэх зэрэг асуудлаар санал солилцож, бүтэн жилийн ажлын төлөвлөгөөнд тодотгол хийж, хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.