ШҮҮГЧИЙН ТУСЛАХ Х.МӨНХЗАЯАД ӨРГӨМЖЛӨЛ ГАРДУУЛЛАА.


    Монголын Шүүхийн Захиргааны Ажилтны Холбооны "Өргөмжлөл", мөнгөн шагналаар Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын шүүгчийн туслах Хүрлээгийн Мөнхзаяа шагнагдлаа. "Өргөмжлөл"-ийг Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, Шүүхийн Захиргааны Ажилтны салбар Хорооны менежер Д.Даваасүрэн хүндэтгэлтэйгээр гардуулан өгч баяр хүргэлээ. Шүүгчийн туслах Х.Мөнхзаяа нь шүүхийн байгууллагад 18 жил ажиллаж байгаа ажлын туршлагатай мэргэшсэн төрийн албан хаагч бөгөөд Монголын Шүүхийн Захиргааны Холбооны гишүүнээр 2009 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаа шүүхийн захиргааны байгууллагын тэргүүний ажилтан юм.
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.