ШҮҮХИЙН ТАЛААРХИ МЭДЭЭЛЛИЙН ХҮРТЭЭМЖИЙГ ХЭЛЭЛЦЭВ.


     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас хөдөөгийн сум, багуудын ард иргэдэд шүүхийн үйл ажиллагааг сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ажиллаж, сум орон нутгийн удирдлагууд, төрийн албан хаагчидтай уулзалт хийж, сум, багийн ард иргэдэд шүүхийн үйлчилгээг цахим хэлбэрээр шуурхай хүргэх ажлын хүртээмжийг нэмэгдүүлэх, сумын Нутгийн Захиргааны Ордонд байршуулсан "Шүүхийн мэдээллийн самбар"-ыг үр дүнтэй ажиллуулах, "Нээлттэй дэлгэц"-ээр шүүхийн талаархи шторк, контент, бичлэгийг цацах, сумын цахим хуудаст шүүхийн үйлчилгээний талаар мэдээлэл байршуулах, багийн хуралд мэдээлэл өгдөг байх зэрэг хамтран хэрэгжүүлэх ажлуудын талаар санал солилцож, ажлын төлөвлөгөөгөө баталлаа.
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.