"ИРГЭНИЙ ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ НИЙТЛЭГ АРГАЧЛАЛ"-ИЙН ХЭРЭГЖИЛТИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ.


       Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнд шүүхийн Тамгын газар хамтран оролцож, 2022 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр зохион байгуулагдлаа. Шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 03 дугаар сарын 04-ны өдрийн 52 дугаартай тогтоолын 1, 2 дугаар хавсралтаар батлагдсан "Иргэний хэргийн хөдөлгөөний нийтлэг аргачлал", "Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэх баримтын загвар"-ын талаар хэлэлцэж, тухайн журам 2022 оны 04 дүгээр сарын 01-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан, холбогдох бэлтгэл ажлыг хангах, хариуцан гүйцэтгэх ажилтнуудын хэрэгжүүлэх ажил үүргийн хуваарь, шүүхийн Тамгын газраас хөтлөгдөх бүртгэлүүдийг шинэчлэх, шаардлагатай ажлуудын эрэмбэ дарааг тогтоож, үүрэгжүүлэн, нэгдсэн системийн хөтлөлтөнд анхаарах асуудлын талаар ярилцаж, журмын хэрэгжилтийг шүүхэд хэрэгжүүлэх ажлын зохион байгуулалтыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Мөн ШЕЗ-ийн 2022 оны 39 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхийн шийдвэрийг цахим хуудаст байршуулах журам батлах тухай" журам болон 71 дүгээр тогтоолоор батлагдсан "Шүүхэд албан хэрэг хөтлөх журам", 41 дүгээр тогтоолоор батлагдсан "Хэргийн хөдөлгөөний нэгдсэн систем ашиглах журам батлах тухай" журмын талаар дэлгэрэнгүй танилцуулж, хэрэгжилтийн бэлтгэл ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.