ШҮҮГЧИЙН ТУСЛАХ М.МЯНГАНБАЯРТ "СУРГАГЧ БАГШ"-ИЙН ГЭРЧИЛГЭЭ ГАРДУУЛЛАА.


      Шүүхийн Ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам Ховд аймагт ажиллах үеэрээ Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын шүүгчийн туслах Моодойн Мянганбаярт шүүхийн захиргааны ажилтны сургагч багшийн эрх олгох "ГЭРЧИЛГЭЭ" гардууллаа. М.Мянганбаяр 2022 оны 04 дүгээр сарын 11-12-ны өдөр зохион байгуулсан "Баруун бүсийн шүүхийн захиргааны ажилтны ажлын байрны сургалт"-нд сургагч багшаар оролцож, "Шүүхийн захиргааны ажилтны сэтгэл зүй" сэдвээр хичээл заасан бөгөөд шүүхийн байгууллагад 2009 оноос тасралтгүй ажиллаж байгаа одоогоор Ховд аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд шүүгчийн туслахын алба хашдаг шүүхийн захиргааны мэргэшсэн, чадварлаг ажилтны нэг юм.
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.