"ХҮНДЭТГЭЛИЙН САМБАР" БАЙРШУУЛЛАА


       Монгол Улсын Гавъяат хуульч, Ховд аймгийн шүүхийн дарга агсан Чимидийн Доржгочоогийн "ХҮНДЭТГЭЛИЙН САМБАР"-ыг Ховд аймгийн шүүхийн байранд байршуулах ёслолын арга хэмжээг 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зохион байгууллаа. 
   Хүндэтгэлийн самбар байршуулах ёслолын ажиллагаанд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, ажилтнууд, Ч.Доржгочоо агсаны үр хүүхдүүд, шүүхийн ахмад шүүгч, ажилтнууд оролцож, нээлтийн арга хэмжээг шүүхийн танхимд хүндэтгэлтэйгээр нээж, морин хуурын ая эгшиглэлээ.
Монгол Улсын Гавъяат хуульч, Ховд аймгийн шүүхийн дарга агсан Чимидийн Доржгочоогийн товч намтрыг танилцуулж, хүндэтгэлийн арга хэмжээ явагдсаны дараа "ХҮНДЭТГЭЛИЙН САМБАР"-ыг ёслол төгөлдөр нээж, тус шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгчид болон Ч.Доржгочоо даргатай хамт ажиллаж байсан ахмад шүүгч, ажилтнууд дурсамжаа хуваалцаж, үр хүүхдүүдээс сэтгэгдлээ хэлж, талархлаа илэрхийллээ.
Ч.Доржгочоо нь Ховд аймгийн Чандмань суманд 1932 онд мэндэлж, 1962-1968, 1972-1981 онуудад Ховд аймгийн шүүхийн даргаар ажиллаж байсан бөгөөд энэхүү түүхэн он цагт Ховд аймгийн шүүх Улсын Тэргүүний шүүхээр 5 удаа дараалан шалгарч, ажил хөдөлмөрийн амжилтаараа Монгол Улсын Гавъяат хуульч хэмээх алдрыг хүртсэн түүхэн их хүмүүн билээ.
  Ч.Доржгочоо агсаны "ХҮНДЭТГЭЛИЙН САМБАР"-ыг байршуулах, алдрыг нь мөнхжүүлэх ариун үйлс ажил хэргийг үр хүүхдүүдээс нь санаачлан, тус шүүхийн Тамгын газар хамтран, ажилласан юм.

шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.