УЛСЫН ҮЗЛЭГ, ТООЛЛОГЫН БЭЛТГЭЛ АЖЛЫН ДҮНГ ХЭЛЭЛЦЭВ


          Засгийн газрын 2020 оны 9 дүгээр тогтоол, 2020 оны 46 дугаар тогтоол, 2021 оны 278 дугаар тогтоол, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн А-1/2179 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого явагдаж байгаатай холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын нийт эд хөрөнгийн Нэгдсэн бүртгэл, тооллого хийх үүрэг бүхий “Эд хөрөнгийн тооллогын комисс”-ыг байгуулж, улсын үзлэг, тооллогын бэлтгэл ажлын үр дүнг тус шүүхийн Тамгын газрын дэргэдэх байгууллагын Өмч Хамгаалах Байнгын Зөвлөлийн хурлаар 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр авч хэлэлцэн, байгууллагын Эд хөрөнгө ашиглагч нартай Хөдөлмөрийн тухай хууль/шинэчилсэн найруулга/-ын дагуу Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг тус бүрчлэн байгуулах, үндсэн болон эргэлтийн хөрөнгө, техник, тоног төхөөрөмжийн аюулгүй байдал, зохистой хэрэглээ, ашиглалт, хамгаалалтын асуудлыг дотооддоо зохион байгуулах, эд хөрөнгийн ээлжит бус нэгдсэн тооллого зохион байгуулах, тайлант онд актлах эд хөрөнгийн жагсаалт гаргах, саналаа уламжлах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.