ШҮҮГЧ АЖИЛТНУУДЫН ХАМТАРСАН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.


  Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн тамгын газрын ажилтнуудын хамтарсан зөвлөгөөн 2022 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр боллоо. 
  Хамтарсан зөвлөгөөнөөр хэргийн хөдөлгөөний мэдээ, мэдээлэл, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологи, хөдөлгөөний удирдлагын хэлтсээс 2022 оны 1, 2 дугаар улиралд хийсэн хяналт-шинжилгээний дүнг танилцуулж, хяналт-шинжилгээний дүнгээр Тамгын газраас зохион байгуулж байгаа ажлууд болон олон нийтэд чиглэсэн ажил, өвөлжилтийн бэлтгэл, ажлын дотоод уялдаа холбоо, шүүхийн байрны фасадын засварын ажлын явц, цаг үеийн ажлуудын талаар хэлэлцэн шийдвэрлэлээ.
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.