ШҮҮХ, ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ШҮҮХ ХУРАЛДААНЫ ДЭГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ


     Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд шүүхийн дэг сахиулагч цагдаа шүүх хуралдааны дэгийг холбогдох хууль, журмын дагуу хэрхэн сахиулан ажиллаж буй байдал, шүүх, шүүгчийн хараат бус, аюулгүй байдлыг ханган ажиллаж буй байдал, ажлын үр дүн, анхаарах асуудлын талаар шүүхийн Тамгын газраас шүүхийн Харуулын цагдаагийн албатай хамтарсан ажил хэргийн уулзалтыг 2022-10-28-ны өдөр зохион байгуулж, шүүхийн тамгын газар, харуулын цагдаа, хамгаалалтын цагдаа, дэг сахиулагч цагдаа нар ажлаа шуурхай зохион байгуулахад тулгарч буй бэрхшээл, ололт, амжилт,  холбогдох хууль, журмын талаар харилцан санал солилцож, тулгамдаж буй зарим асуудлыг газар дээр хэлэлцэн шийдвэрлэлээ.

шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.