“АРХИВЫН АЖИЛЛАХ ЖУРАМ БОЛОН АЛБАН БИЧИГ ХӨТЛӨЛТИЙН СТАНДАРТ”-СЭДВЭЭР ДОТООД СУРГАЛТ ХИЙЛЭЭ


Давж заалдах шатны 6 дугаар шүүхийн Тамгын газрын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах комисс, Ховд аймгийн Төрийн архивын сан хөмрөгийн эрхлэгч Д.Батдоржтой хамтран 2015 оны 01 дүгээр сарын 19-ны өдөр шүүхийн захиргааны ажилтнуудад "Архивын ажиллах журам, баримтын эмх цэгц, түүнд тавих шаардлага болон албан бичиг хөтлөх стандарт”- сэдвээр дотоод сургалт зохион байгууллаа.

Иргэний хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх дээр салбар архив шинээр нээгдэж, 2014 оны хадгаламжийн нэгжээ хүлээн авах гэж байгаа энэ үед мэргэжлийн хүнтэй хамтран сургалт зохион байгуулсан нь цагаа олсон, чухал ач холбогдолтой сургалт боллоо гэж шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн болон, шүүхийн захиргааны ажилтнуудаас онцолж, энэ чиглэлээр цаашид шүүхийн архивыг боловсронгуй болгох тал дээр хамтран ажиллахаар боллоо.

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.