|
Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дэргэдэх байгууллагын Техникийн Комиссын хурал 2023 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр зохион байгуулагдлаа. Хурлаар байгууллагын техник, тоног төхөөрөмж, компьютер, шүүх хуралдааны техникийн бэлэн байдал, шүүхийн байрны гадна болон дотор талын хяналтын камер, албаны автомашины техникийн бэлэн байдал, шүүхийн байрны болон албаны орон сууцны дэд бүтцийн ашиглалт, хамгаалалт, цахилгаан, халаалт, дулаан, телефон сүлжээний аюулгүй байдал, шүүхийн нэгдсэн сүлжээний хэвийн аюулгүй ажиллагаа зэрэг асуудлын өнөөгийн байдлыг хэлэлцэж, техникийн бэлэн байдлын түвшинг нэмэгдүүлэх, ашигт ажиллагааг хангах, ажлын чиг үүрэгт хариуцсан чиглэлүүдээр Техникийн комиссын гишүүдийг хуваарилж, 2022 оны ажлын үр дүнг хэлэлцэж, 2023 оны ажлын төлөвлөгөөг баталж, тайлант онд хэрэгжүүлэх онцлох Ажлыг тодорхойлж, Тамгын газрын төлөвлөгөөнд нэмэлтээр тусган хэрэгжүүлэхээр шийдвэрлэлээ. ![]() САЙТРУУ БУЦАХ Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ. |