ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭЛИЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ХАМТАРСАН УУЛЗАЛТ ХИЙЛЭЭ


    Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх нээлттэй хаалттай 457 дугаар хорих ангийн хамтарсан уулзалт 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулагдлаа.    Энэхүү уулзалтанд Шүүхийн тамгын газрын дарга, шүүгчийн туслах ажилтнууд болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагчид оролцож, 2022 онд шүүхээр шийдвэрлэгдсэн эрүү, иргэн, захиргааны хэргийн шүүхийн хэргүүдийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх хуудасны биелэлтийн талаар хэлэлцэж, цаашид анхаарах асуудлын талаархи санал солилцож, хамтарч хэрэгжүүлэх ажлын чиглэлээр хамтарсан зөвлөмж гаргаж хэрэгжүүлэхээр болж, 2022 онд хамтран ажиллах ажлын төлөвлөгөөг баталснаар уулзалт амжилттай өндөрлөлөө.
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.