“ХУУЛЬЧИЙН ПРО-БОНО-2019” ӨДӨРЛӨГИЙГ ХОВД АЙМАГТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.



   Монгол Хуульчдын Холбооноос улс, орон даяар зохион байгуулсан “Хуульчийн Про-Боно-2019” өдөрлөг” Ховд аймгийн Ховд хотод Ард Аюушийн төв талбайд 2019.05.01-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
 “Хуульчийн Про-Боно-2019” өдөрлөг”-ийг Монголын Хуульчдын Холбооны Ховд аймаг дахь салбар зөвлөлтэй хамтран, тус шүүхийн Тамгын газраас хамтран зохион байгуулсан бөгөөд Ховд аймаг дахь анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажилтнууд бүрэн хамрагдан, оролцож, шүүхийн мэдээлэл лавлагааны алба иргэдээс нэхэмжлэл, хүсэлт хүлээн авч, иргэн, эрүү, захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн туслах, ажилтнуудад хэрэг маргааны төрлөөр нээлттэй өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэдэд сонирхсон асуудлаар мэдээ, мэдээлэл өгч, шүүхийн үйл ажиллагааны талаар гарын авлага, борщуур, тараах материал, зурагт хуудсыг тарааж, иргэдээс шүүхийн үйлчилгээний талаар санал асуулгын хуудсаар санал асуулга авч, санал, хүсэлтийг шийдвэрлэн ажиллав.
Өдөрлөгийн үйл ажиллагаа өглөөний 9 цагт эхэлж, 17 цагт өндөрлөсөн бөгөөд Ховд аймгийн Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын төлөөлөл болон Ховд Их сургуулийн Нийгэм, Эрх зүйн сургуулийн 2-4 курсын оюутнууд, багш, эрхлэгч нар аймгийн хуульчид оролцож, өөрсдийн байгууллагын үйл ажиллагаагаа өргөнөөр сурталчилж ажиллалаа.
Өдөрлөгийн үйл ажиллагаанд аймгийн Шүүх, Прокурор, Цагдаа, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллага, Нийгмийн Даатгалын хэлтэс, Улсын Бүртгэлийн Хэлтэс, аймгийн ЗДТГ-ийн Хууль, эрх зүйн хэлтэс, аймгийн Хүүхэд, Залуучууд, Гэр бүлийн Хэлтэс, Хуульчдын холбооны салбар, Хүний Эрхийн Үндэсний Комиссын орон нутгийн төлөөлөгч болон өмгөөлөгч, нотариатчид, оюутан, сурагчид, бусад хуульчид оролцож, ард иргэдэд хуулийн хэрэгжилтийн талаар цогц мэдээ, мэдээллийг орон нутгийн иргэдэд шуурхай, нэг цэгээс хамтран хүргэж ажилласнаараа онцлог байлаа.  
Өдөрлөгийн үйл ажиллагааг орон нутгийн Ховд, Эко телевиз иргэдэд шууд нэвтрүүлж, сурвалжилан, ажилласан байна.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.