Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-03-2016, 12:02   Хэсэг: НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР   Сэтгэгдэл: 0  

УИХ-ЫН ГИШҮҮН Д.БАТЦОГТ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд УИХ-ын гишүүн Д.Батцогт 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр зочилж, шүүхийн үйл ажиллагаатай танилцлаа.

УИХ-ын гишүүн Д.Батцогт шүүхийн шинэчлэлийг бодлогын хувьд дэмжин ажиллаж байгаагаа илэрхийлж, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн харьяалан шүүн таслах ажиллагааг хэрэгжүүлж, иргэдийн эрхийг хангахад тогтвортой үйл ажиллагаа явуулахад нэн шаардлагатай байгаа шүүхийн цогцолбор барилгыг шийдвэрлүүлэх тал дээр цаашид санаачилагатай ажиллахаа илэрхийлж, шүүгч нартай УИХ-аас батлан гаргаж буй хуулиуд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа, тахарын алба, прокурор төрийг төлөөлөх оролцооны талаар санал солилцлоо.

 

 

Шүүхийн мэдээлэл лавлагааны алба


шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 1 130   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2022.12.05-2022.12.09 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2022-11-14-2022-11-18 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
2022-10-31-2022-11-04 Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    December 2022    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031