Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-11-2015, 11:07

ЭРҮҮГИЙН ЭРХ ЗҮЙН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс баталсан удирдамжийн дагуу Эрүүгийн эрх зүйн сургалт Ховд аймгийн Жаргалант суманд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байранд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхэллээ
Дэлгэрэнгүй
25-11-2015, 10:15

ХОВД АЙМАГ ДАХЬ ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАНГ ХЭЛЭЛЦЛЭЭ

Шүүхийн захиргааны тухай хууль болон Шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны нийтлэг журмын 12.3-д заасны дагуу Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын 2015 оны үйл ажиллагааны тайланг 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн нийт шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад тус шүүхийн Тамгын газрын дарга
Дэлгэрэнгүй
24-11-2015, 10:20

ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ЗОРИУЛСАН ГАРЫН АВЛАГА ГАРГАЛАА.

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн тамгын газраас санаачлан 6 дугаар тойрогийн тахарын албатай хамтран шүүгчийн аюулгүй байдлыг хангахад зориулсан гарын авлага гаргалаа. Тус гарын авлага нь шүүгчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр заавар зөвлөмж болон хэрэгцээт утасны дугаар бүхий халаасны ном юм. Гарын авлага бэлтгэн гардуулсан нь шүүгч нарын зүгээс хэрэгцээтэй зүйл болсныг сайшааж
Дэлгэрэнгүй
23-11-2015, 05:01

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮГЧИД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийн үндэслэн "Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах журам”-ын дагуу 2015 оны 11 дүгээр сарын 17-20-ны хооронд Баян-Өлгий аймагт нүүдэллэн ажиллалаа. Нүүдэллэн ажиллах хугацаанд иргэний 7 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн байна.  
Дэлгэрэнгүй
17-11-2015, 03:59

ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЛИЙГ ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ХҮРГЭЛЭЭ

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд төрийн байгууллагад ажиллаж буй албан хаагчдад шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг хүргэж байгаа бөгөөд энэхүү ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн багш, ажилчдад 
Дэлгэрэнгүй
16-11-2015, 10:20

ШҮҮГЧИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ СЭДЭВТ УУЛЗАЛТ, ЯРИЛЦЛАГА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас 6 дугаар тойргийн Тахарын албатай хамтран Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчидтэй "Шүүгчийн аюулгүй байдал” сэдэвт уулзалт, ярилцлагыг 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгууллаа. Тус уулзалтын үеэр Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн, 6
Дэлгэрэнгүй
16-11-2015, 07:31

ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ МЭРГЭШСЭН АЖИЛТНЫ ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА.

Шүүхийн Ерөнхий зөвлөл, Германы Олон Улсын Хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтарсан шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх сургалт 2015 оны 05 дугаар сараас эхлэн явагдаж байгаа. Тухайн сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтын хоёр дахь ээлж 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдсан.
Дэлгэрэнгүй
10-11-2015, 15:16

“ХУУЛЬ БИДНИЙ АМЬДРАЛД” СЭДЭВТ ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Шүүх ба олон нийт” хөтөлбөрийн хүрээнд иргэд, олон нийтэд шүүхийн шинэчлэлийн мэдээллийг түгээх ажлыг эрчимтэй зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын Цаст-Алтай цогцолбор сургуулийн төгсөх ангийн 100 сурагчийн дунд "Хууль бидний амьдралд” сэдвээр чөлөөт хэлэлцүүлгийг өрнүүлэн
Дэлгэрэнгүй
5-11-2015, 15:57

ХОВД АЙМГИЙН НИЙТИЙН НОМЫН САНГИЙН АЖИЛЧДАД ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор төрийн байгууллагад ажиллаж буй ажилтан, албан хаагчдад шүүхийн шинэчлэлийн мэдээллийг хүргэх ажлыг тогтмол зохион байгуулж байгаа билээ.
Дэлгэрэнгүй
2-11-2015, 16:00

ТӨРИЙН АЛБАН ХААГЧДАД ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор иргэд, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Ховд аймгийн Жаргалант сумын 6 дугаар цэцэрлэгийн багш, ажилчдад шүүхийн шинэчлэлийн мэдээллийг тус шүүхийн мэдээлэл лавлагааны
Дэлгэрэнгүй
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
«    September 2018    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930