Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-01-2016, 12:25

Шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 2016 оны анхны хамтарсан зөвлөгөөн боллоо.

Баян-Өлгий,Увс, Ховд аймгийн иргэн, эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын 2016 оны анхны хамтарсан зөвлөгөөн 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр болж өндөрлөв. Тус зөвлөгөөнөөр Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны шүүн таслах ажиллагааны мэдээг шүүгчийн туслах Г.Батзаяа, Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн
Дэлгэрэнгүй
31-12-2015, 17:42

БАЯН-ӨЛГИЙ, УВС, ХОВД АЙМГИЙН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН 2015 ОНЫ ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ МЭДЭЭЛЭЛ

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар анхан шатны шүүхүүдээс нийт 114 хэрэг хүлээн авч, 111 хэргийг давж заалдах журмаар хянан шйидвэрлэж, 3 хэргийн үлдэгдэлтэй байна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэрлэсэн нийт хэргийг 2014 оны мөн үетэй харьцуулбал 6 хэрэг буюу 9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Дэлгэрэнгүй
31-12-2015, 17:25

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны шүүн таслах ажиллагааны мэдээлэл

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар Баян-Өлгий, Увс, Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхүүд, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхээс нийт 168 иргэний хэрэг хүлээн авч, 160 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэж, 2 хэргийн үлдэгдэлтэй байна. Давж заалдах шатны шүүхийн
Дэлгэрэнгүй
30-12-2015, 19:53

“ИРГЭН-2014” НЭГДСЭН ПРОГРАММЫН ХӨТЛӨЛТИЙН ТАЛААР ОНЛАЙН УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас санаачлан, Иргэн-2014 нэгдсэн программын хэрэгжилтийг хангах чиглэлээр Баян-Өлгий, Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчид, шүүхийн Тамгын газрын дарга, захиргааны ажилтнуудтай 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагт онлайн ярилцлага хийллээ.
Дэлгэрэнгүй
30-12-2015, 19:42

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Д.ДАВААСҮРЭНД МЭРГЭШСЭН ДОТООД АУДИТОРЫН ЭРХИЙН ГЭРЧИЛГЭЭГ ГАРДУУЛЛАА.

Монголын мэргэшсэн дотоод аудиторын институтээс мэргэшсэн дотоод аудиторын эрх олгох сургалтыг Ховд аймагт 2015 оны 11 дүгээр сарын 09-11-ны өдрүүдэд зохион байгууллаа. Энэхүү сургалтанд Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Даваасүрэн хамрагдаж, шалгалтанд амжилттай тэнцсэн тул "Мэргэшсэн дотоод аудиторын гэрчилгээ”-г 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монголын
Дэлгэрэнгүй
21-12-2015, 13:11

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН 2015 ОНЫ АЖЛЫН ҮР ДҮНГ ҮНЭЛСЭН ТУХАЙ ТАНИЛЦУУЛГА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2015 оны 183 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх шатны шүүхийн Тамгын газрын 2015 оны ажлын үр дүн, шүүхийн тамгын даргын Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргатай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэлж, дүгнэн, дүнг шүүхийн тамгын газар тус бүрээр нэгтгэж, ажлын үнэлгээгээр хамгийн өндөр үнэлгээ авч, эхний 3 байрт шалгарсан
Дэлгэрэнгүй
16-12-2015, 10:42

Шүүхийн шинэтгэлийн 10 үр дүнг танилцууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Н.Лүндэндорж болон Д.Эрдэнэчулуун, Д.Дамдин-Од, Ж.Эрдэнэчимэг нарын гишүүд, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан нар оролцож, шүүхийн шинэтгэлийн 10 үр
Дэлгэрэнгүй
7-12-2015, 17:25

Спортын олон төрөлт тэмцээн амжилттай болж өндөрлөв.

Ховд аймаг дахь давж заалдах болон анхан шатны шүүх, шүүхийн тамгын газруудын нийт шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын дунд чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, нийтийн биеийн тамирыг дэлгэрүүлэх зорилготойгоор жил бүр уламжлал болгон явагддаг "Шилжин явах” цомын төлөөх спортын олон төрөлт нөхөрсөг тэмцээн өнгөрсөн амралтын өдөр буюу 2015 оны 12 дугаар сарын 06-ныөдөр амжилттай явагдаж
Дэлгэрэнгүй
27-11-2015, 17:40

ТАЙВАНЫ МОНГОЛ-ТӨВДИЙН ХОРООНЫ ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ХОВД АЙМАГ ДАХЬ АНХАН БОЛОН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА

  Монгол-Төвдийн хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, ноён Чен Минг-Жен Ховд аймагт 2015 оны 11 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд ажлын айлчлал хийж байгаа бөгөөд энэ үеэр Ховд аймгийн Жаргалант суманд байрлах Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, Ховд аймаг дахь Сум дундын Иргэн, Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр зочилж, шүүхийн үйл ажиллагаатай нь
Дэлгэрэнгүй
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2020    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930