Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-10-2015, 16:57

ЭЭЛЖИТ “НЭЭЛТТЭЙ ШҮҮХ” АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Тус шүүхийн Тамгын газраас сар бүрийн 4 дэх долоо хоногийн мягмар гараг бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Нээлттэй шүүх” арга хэмжээг 2015 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Баруун бүсийн төв захын хөдөлмөрчдөд зориулан, иргэдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх, аливаа этгээд шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд халдахаас урьдчилан сэргийлэх, шүүхийн шинэчлэл, шүүхийн Тамгын газраас
Дэлгэрэнгүй
28-10-2015, 16:29

БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОВ

БҮХ НИЙТИЙН ХОГ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОВ Ховд аймгийн Засаг Даргын 2015 оны А/496 дугаар захирамжаар Байгаль орчныг хамгаалах тухай, Хог хаягдлын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, байгаль орчныг хамгаалах сарын аяны хүрээнд Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа албан байгууллага, аж ахуй нэгжүүдийг хамруулан "Бүх нийтийн хог цэвэрлэгээний ажил”-ыг
Дэлгэрэнгүй
21-10-2015, 11:49

Ховд аймгийн Жаргалант сумын VII Цэцэрлэгийн багш ажилтнуудад шүүхийн шинэчлэлийн мэлээлэл хүргэлээ.

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Шүүх ба олон нийт”-хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн төвийн байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчдад шүүхийн шинэчлэлийн мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээн Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн жаргалант сумын
Дэлгэрэнгүй
19-10-2015, 13:35

ИРГЭНИЙ ЭРХ ЗҮЙ, НОТЛОХ БАРИМТЫГ ҮНЭЛЭХ, ШҮҮХИЙН ШИЙДВЭР БОЛОВСРУУЛАХ АРГА ЗҮЙ СЭДЭВТ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

  Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”-тэй хамтран "Иргэний эрх зүй, нотлох баримтыг үнэлэх, шүүхийн шийдвэр боловсруулах арга зүй” сургалтыг Ховд аймгийн Жаргалант суманд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх дээр зохион байгуулж байна.
Дэлгэрэнгүй
19-10-2015, 11:59

ЦАГДААГИЙН АЛБАН ХААГЧДАД ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН МЭДЭЭЛЭЛ ХҮРГЭЛЭЭ

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Шүүх ба олон нийт хөтөлбөр”-ийг орон нутагт хэрэгжүүлэх зорилгоор иргэд, олон нийт рүү чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээнд Ховд аймгийн Цагдаагийн газрын нийт албан хаагчдад шүүхийн шинэчлэлийн мэдээллийг 2015 оны 10 дугаар сарын 19-ны өдөр хүргэж, тэдний сонирхсон асуултанд хариулт өгсөн
Дэлгэрэнгүй
14-10-2015, 12:04

ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮГЧИД БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийн үндэслэн "Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах журам”-ын дагуу 2015 оны 10 дугаар сарын 11-13-ны хооронд Баян-Өлгий аймагт нүүдэллэн ажиллалаа. Нүүдэллэн ажиллах хугацаанд иргэний 4 хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн байна.  
Дэлгэрэнгүй
14-10-2015, 12:02

ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН ШҮҮГЧИД УВС АЙМАГТ ТОМИЛОЛТООР АЖИЛЛАЛАА

Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийн оролцогчдын гаргасан хүсэлтийн үндэслэн "Шүүх хуралдааны бэлтгэл хангах, шүүгч томилолтоор ажиллах журам”-ын дагуу 2015 оны 10 дугаар сарын 11-13-ны хооронд Увс аймагт нүүдэллэн ажиллалаа. Нүүдэллэн ажиллах хугацаанд эрүүгийн нэг хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн байна.  
Дэлгэрэнгүй
12-10-2015, 12:57

ГУЧИН ШИРХЭГ БУРГАС МОДЫГ ТАРЬЖ, ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу жил бүрийн 5, 10 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагийг бүх нийтээр мод тарих өдөр болгосон бөгөөд энэ жил 10 дугаар сарын 10-ны өдөр бүх нийтээр мод тарих өдөр тохиолоо. Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн захиргааны ажилтнууд бүх нийтээр мод тарих  
Дэлгэрэнгүй
8-10-2015, 13:58

ШҮҮХИЙН БАЙРЫГ БҮРЭН КАМЕРЖУУЛАХ АЖИЛ ЯВАГДАЖ БАЙНА

Шүүхийн Ерөнхий зөвлөлөөс шүүхийн аюулгүй байдлыг хангах үүднээс нийт шүүхүүдийн байрыг камержуулах төлөвлөгөөний дагуу Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн байрыг камержуулах тоног төхөөрөмжийг ирүүлснийг хүлээн авч, шүүхийн Тамгын газрын даргын тушаалаар батлагдсан ажлын хэсэг камерыг суурилуулах ажлыг 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс эхлүүлээд
Дэлгэрэнгүй
2-10-2015, 12:01

ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭЛИЙН МЭДЭЭЛЛИЙГ ТҮГЭЭЛЭЭ

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Шүүх ба олон нийт”-хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлэх ажлын хүрээнд аймгийн төвийн байгууллага, аж ахуйн нэгжийн албан хаагчдад шүүхийн шинэчлэлийн мэдээллийг хүргэж байгаа билээ. Энэхүү ажлын хүрээн Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас "Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төв”-ийн эмч, ажилтнуудад шүүхийн
Дэлгэрэнгүй
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.03.01-2021.03.05 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.02.22-2021.02.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.02.15-2021.02.19 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    February 2021    »
MonTueWedThuFriSatSun
1234567
891011121314
15161718192021
22232425262728