Санал асуулгын хуудсаар дүгнэсэн байдал

Ховд аймгийн төвөөс алслагдсан Алтай, Үенч, Булган сумын иргэдээс авсан санал асуулгын хуудсанд хийсэн мониторингийн судалгаа

Ховд аймаг дахь давж заалдах шатны шүүхийн Тамгын газраас Ховд аймгийн алслагдсан сумууд болох Алтайн давааны цаадах Булган, Үенч, Алтай сумдад болон Ховд аймгийн Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн бие бүрэлдэхүүнд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу 2015 оны 04 дүгээр сарын 28-наас 5 дугаар сарын 02-ны өдрүүдэд очиж ажиллаж, "Нээлттэй шүүх-Алслагдсан сумдад” арга хэмжээг зохион байгуулж дээрх 3 сумын 180 иргэнээс санал хүсэлтийг нь санал асуулгын хуудсаар хүлээн авлаа. Иргэдийн бичсэн санал хүсэлтийг асуулт тус бүрээр задалж үзвэл:

1.Шүүхийн үйл ажиллагаа танд нээлттэй, хүртээмжтэй, ил тод байж түргэн шуурхай хүрч чадаж байна уу? гэсэн асуултад:


А хариулт буюу хангалттай гэж – 94 иргэн буюу 52.2%

Б хариулт буюу зарим талаараа гэж – 62 иргэн 34.4%

В хариулт буюу хангалттай бус гэж – 24 иргэн 13.3%

2.Танд Давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллээс аль мэдээлэл нь чухал бэ? Гэсэн асуултад:


А буюу хэргийн шийдвэрлэлтийн явц- 84 иргэн 46.6%

Б буюу Давж заалдах болон Хяналтын шатны шүүхэд гомдол хэрхэн гаргах журам- 52 иргэн 28.8%

В буюу Хэргийн оролцогчдын эрх, үүргийн талаар- 30 иргэн 16.6%

Бүгд хэрэгтэй-14 иргэн 7.7%

3. Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүхийн хуулийн дагуу ажиллаж, таны эрхийг хангаж байна уу? гэсэн асуултад:

 

А буюу Хуулийн дагуу явагдаж байна- 98 иргэн 54.4%

Б буюу Зарим талаараа- 64 иргэн 35.5%

В буюу Хуулийн дагуу явагдахгүй байна- 18 иргэн 10%

4. Та манай шүүхийн үйл ажиллагааны талаарх мэдээллийг мэдээллийн ямар сувгаар хүлээн авах боломжтой бэ? гэсэн асуултад:


(энэхүү асуултад иргэд 1-3 хүртэлх мэдээллийн хэрэгслийг сонгож хариулсан)

А буюу Интернет- 37 иргэн 20.5%

В буюу Орон нутгийн телевизээр- 0 иргэн 0%

С буюу FM радиогоор – 12 иргэн 6.6%

D буюу Гар утсаар- 26 иргэн 14.4%

Е буюу Сонин- 105 иргэн 58.3% гэж тус тус хариулжээ.

ДҮГНЭЛТ, ЦААШИД АНХААРАХ АСУУДАЛ

     Шүүхийн шинэтгэлийн хүрээнд Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх, шүүхийн Тамгын газраас явуулж буй үйл ажиллагааны талаарх мэдээлэл иргэдэд хүрч байгаа эсэх, шүүхийн шинэтгэл, шүүхийн үйл ажиллагаа, үйлчилгээний талаарх мэдээллийг аймгийн төвөөс алслагдсан сумдад ажиллаж, амьдарч буй иргэндхүрч байгааүнэлэмжийг тодорхойлох, шүүхийн байгууллагаар үйлчлүүлэхэд гарч буй хүндрэл, бэрхшээл, шүүхийн үйлчилгээг боловсронгуй болгоход анхаарах асуудал зэргийг тодорхойлох зорилгын хүрээнд энэхүү санал асуулгыг авлаа.

Санал асуулгаар аймгийн төвөөс алслагдсан сумдын иргэд Иргэн, Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 6 дугаар шүүх, шүүхийн Тамгын газрын үйл ажиллагааны талаар өгч байгаа үнэлэмж боломжийн хувьтай гарч байгаа нь эдгээр санал асуулгын дүнгээс харж болох бөгөөд шүүхийн Тамгын газар нь цаашид алслагдсан сумдад ажиллаж, амьдарч буй иргэдэд үйл ажиллагааныхаа мэдээллийг хүргэхэд чиглэл болгох санал, санаачилгыг иргэд, сумын удирдлагуудын зүгээс гаргаж хамтран ажиллах нөхцөл бүрдэх боломжтой болоод байна.

     Цаашид аймгийн төвөөс алслагдсан иргэдэд шүүхийн үйл ажиллагаа, иргэний шүүхэд мэдүүлэх эрхийг хангахын тулд юуны түрүүнд шүүхийг ил тод, нээлттэй байдлыг иргэдэд ойлгуулах, орон зайнаас үл хамаарч мэдээлэл авах нөхцөл боломжийг бүрдүүлэх, орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагатай нягт хамтран ажиллах, энэ чиглэлд төсөв мөнгө төлөвлөх нэн шаардлагатай байна.

     Дээрх санал асуулгыг үндэслэн аймгийн төвөөс алслагдсан сумын иргэдэд шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг тасралтгүй хүргэх шаардлагатай бөгөөд энэ хүрээнд Алтай, Үенч, Булган сумын Засаг даргын Тамгын газрын Эрх зүй, дотоод ажил хариуцсан мэргэжилтнээр дамжуулан иргэдэд шүүхийн үйл ажиллагааг нээлттэй байлгах, мэдээллээр хангах ажлыг хамтран зохион байгуулах ажлыг эхлүүлэн ажиллаж байна.



Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ
Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ


  "Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат ...

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ


  "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль ...

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ


       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр ...

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна

  "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА Монгол Улсын Шүүхийн ерөнхий ...

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа
Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж ...

Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй
Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа энэ цаг үед ...

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон ...

Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг
Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа.   -Та олон ...

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн ...

Зургийн цомог