Сум дундад хандах

АЖИЛЛАЖ БАЙСАН БАЙДАЛ ТОГТООЛГОХ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2010.4.11 Жаргалант сум

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Наран дүгээр багийн 5-24 суух Боржигон овгийн

Ганбатын Энхсайхан

Нэхэмжлэлийн шаардлага: 1978 оны 2 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал

ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие Ганбатын Энхсайхан 1978 оны 2 сарын 15-ны өдөр Ховд аймгийн Дөргөн сумын "Ялалт" нэгдэлд малчинаар орж 1990 оныг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн учир 1978 оны 2 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү.

 

Нэхэмжлэл гаргасан:.......................... /Г.Энхсайхан/

 

Хавсаргасан материал:

- Иргэний үнэмлэхийн хуулбар нотариатаар батлуулсан 1 хуудас

- Хамт ажиллаж байсан 2 хүний тодорхойлолт 2 хуудас

- Архивын албаны лавлагаа 1 хуудас

- Баярын бичиг 1 хуудас

 

ГЭРЛЭЛТ ЦУЦЛУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2010.1.11 Жаргалант сум

Нэхэмжлэгч: Жаргалант сум Рашаант -р баг, 2-16 тоотод оршин суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас /

Хариуцагч: Жаргалант сум Рашаант -р баг, 2-16 тоотод оршин суух, Монгол овгийн Баатарын Бат

Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас

Нэхэмжлэлийн шаардлага: Баатарын Батаас гэрлэлтээ цуцлуулах, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авах, 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгох

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь нөхөр Б.Доржтой 1990 онд танилцаж, гэр бүл болсон. Бидний хамтын амьдралын хугацаанд 1992-07-24-нд хүү Д.Батгэрэл, 1996-11-24-нд охин Д.Батцэцэг, 1999-05-14-нд хүү Д.Батболд нар төрсөн. Хамтын амьдралын эхний жилүүдэд бусдын адил сайхан л амьдарч байсан. Сүүлийн жилүүдэд нөхөр маань байнга архи ууж, архи уусан үед агсан согтуу тавьж, зоддог болсон. Миний хувьд 3 хүүхдээ бодож өнөөдрийг хүртэл амьдарч ирсэн. Одоо үүнээс хойш энэ хүнтэй хамт амьдарч чадахгүй. Иймээс гэрлэлтээ цуцлуулна, насанд хүрээгүй 3 хүүхдээ өөрийн асрамжинд авна. 3 хүүхэддээ тэтгэлэг тогтоолгоно. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй.

Нэхэмжлэлдээ:

1. Гэрлэлтийн баталгааны хуулбар 1ш

2. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 3 ш

3. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш

4. Хариуцагчид гардуулах нэхэмжлэлийн хувь зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:.......................... /Дашийн Цэндмаа/

ИРГЭНИЙГ ЭРХЗҮЙН ЧАДАМЖГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

 

2010.4.11 Дуут сум

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Дуут сумын Иргэдийн
төлөөлөгчдийн хурал
Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Батын Доржийг эрх зүйн чадамжгүйд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Дуут сумын ИТХ-аас Монгол Улсын Их хурлын Сонгуулийн тухай хуулийн 6.5, Иргэний хуулийн 18.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 141-143 дугаар зүйлд зааснаар Галт сумын 3-р багийн иргэн Бат овогтой Доржийг эрх зүйн чадамжгүйд тооцсон шийдвэр гаргаж өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Багийн засаг даргын тодорхойлолт 1 хуудас

2. Улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт 1 хуудас

3. Сумын ИТХ-ыг төлөөлж оролцох төлөөлөгчийг томилсон итгэмжлэл 1 хуудас

4. Шинжээч томилуулах тухай хүсэлт 1 хуудас зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

СУРАГГҮЙ АЛГА БОЛСОНД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2010.4.11 Жаргалант сум

Нэхэмжлэгч: Жаргалант сум Хайрхан баг, 8 дугаар гудамжны 12 тоотод

суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /,......................... / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Батын Доржийг сураггүй алга болсонд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь нөхөр Б.Доржтой 1999 онд танилцаж, гэр бүл болсон. Бид 2003 оныг хүртэл хамт амьдарч байсан ба нөхөр маань 2003 оны 2 дугаар сард ОХУлс руу хувийн ажлаар яваад эргэж ирээгүй одоо хаана байгаа нь мэдэгдэхгүй сураг чимээгүй алга болсон 2003 онд нөхрийгөө алга болсон талаар Цагдаагийн байгууллагад хандаж эрж хайсан боловч өнөөдрийг хүртэл хэл сураг гарсангүй энэ талаар нөхрийн маань эцэг, эх ч мэдэж байгаа иймд сураггүй алга болсонд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Цагдаагийн байгууллагын тодорхойлолт 1 ш
2. Гэрлэлтийн гэрчилгээний хуулбар 1ш

3. Б.Доржийн иргэний үнэмлэхний хуулбар 1ш
4. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш
5. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

ХҮҮХЭД ҮРЧИЛСНИЙГХҮЧИНГҮЙД ТООЦУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2010.4.11 Жаргалант сум

Нэхэмжлэгч: Жаргалант сум тахилт баг, 12-14

суух, Боржигон овгийн Дашийн Цэнд

Харилцах утас :......... / гэр /,........................ / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие нь 2005 оны 06 сарын 01-нд хүү Батыг төрүүлсэн тухайн үед би ОХУлсад суралцахаар явах гэж байсан тул өөрийн эцэг Дашд хүү Батыг үрчлүүлэн үлдээсэн юм. Одоо би сургуулиа төгсөөд ирсэн бөгөөд хүүгээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна, Миний эцэг одоо 65 настай ба хуулиар 60 наснаас дээш хүнд хүүхэд үрчлүүлэх нь хориотой байдаг юм байна иймд үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө үү.

Нэхэмжлэлдээ:

1. Дашийн иргэний үнэмлэхний хуулбар 1 ш
2. Улсын тэмдэгтийн хураамж төлсөн банкны баримт 1ш

3. Үрчлэлтийн гэрчилгээний хуулбар 1 ш
4. Өөрийн иргэний үнэмлэхний хуулбар зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэнд/

 

ХҮҮХДИЙН ТЭТГЭЛЭГ ГАРГУУЛАХ ТУХАЙ НЭХЭМЖЛЭЛИЙН ЗАГВАР

 

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХЭД НЭХЭМЖЛЭЛ ГАРГАХ НЬ:

2010.11.11 Жаргалант сум

Нэхэмжлэгч: Жаргалант сум Бичигт баг, 2-21 тоотод суух, Боржигон овгийн Дашийн Цэндмаа

Харилцах утас :......... / гэр /.......................... / гар утас /

Хариуцагч: Жаргалант сум наран багийн 2-14 тоотод суух, Монгол овгийн Баатарын Бат

Харилцах утас :.............. / гэр /.................... / гар утас /

Нэхэмжлэлийн шаардлага: Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болох'ыг тогтоолгох, Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1999 онд Б.Баттай танилцаж, гэр бүлийн харьцаатай байсан. Бидний дундаас 2001-02-02-нд хүү Ц.Мандах төрсөн. Б.Батын иргэний үнэмлэх зөрчилтэй байсан учир бид гэрлэлтийн баталгаагүй, өөрийн гэсэн орон байргүй эцэг эхийндээ амьдарч байсан. Тэрээр хүүгээ 1 нас хүрсний дараагаас биднийг эргэж тойрох нь эрс багассан. Одоо хүү маань 6 настай. Би өөрийн гэсэн ажил төрөлгүй, хүү маань одоо сургуульд орох болсон учир 2001-02-02-нд төрсөн хүү Ц.Мандахын төрсөн эцэг нь Б.Бат мөн болохыг тогтоож, Б.Батаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү.

Нэхэмжлэлдээ :

1. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар 1 ш
2. Багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт 1 ш
3. Хүүхэд эрүүл бойжиж байгаа гэсэн эмчийн тодорхойлолт 1 ш

4. Иргэний үнэмлэхний хуулбар 1 ш
5. Нэхэмжлэл зэргийг хавсаргав.

Нэхэмжлэл гаргасан:............................... /Дашийн Цэндмаа/

Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн мэдээлэл

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалт эхэллээ


  "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалт Хууль ...

“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ
“Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч” сургалт эхэллээ


       Шүүхийн ерөнхий зөвлөлөөс жил бүр ...

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна
Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх сургалтад урьж байна

  "ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН БЭЛТГЭХ” СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА Монгол Улсын Шүүхийн ерөнхий ...

Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа
Шүүгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгууллаа

         Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор, профессор Н.Лүндэндорж ...

Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй
Эцэг хуулийн өөрчлөлтөд шүүх эрх мэдэл өртөх ёсгүй

    Үндсэн хуулийн өөрчлөлтийн хэлэлцүүлэг орон даяар өрнөж байгаа энэ цаг үед ...

Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа
Шүүгчийн сонгон шалгаруулалтыг хойшлууллаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2017 оны 85, 86 дугаар тушаалаар зарласан шүүгчийн сонгон ...

Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг
Шүүхэд салахаар хандаж байгаа гэр бүлийн 50 хувь нь эвлэрээд гардаг

Ховд аймаг дахь анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Д.Алимаатай ярилцлаа.   -Та олон ...

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН 2017 ОНЫ ХАГАС ЖИЛИЙН ШҮҮН ТАСЛАХ АЖИЛЛАГААНЫ НЭГДСЭН ДҮН МЭДЭЭ

Шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэргийн тоо 43.3 хувиар, ял шийтгүүлэгчдийн тоо 39 хувиар өссөн ...

Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон
Д.Алимаа: Эвлэрүүлэн зуучлал хэрэгжсэнээр шүүх иргэддээ ойртсон

"Монголын шүүхийн ажилтнуудын нэгдсэн холбоо” төрийн бус байгууллагын санаачилгаар шүүхийн ...

Зургийн цомог