Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-02-2020, 10:00   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл:  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

            1. “Дарви  мөнгөн аяга БГБХ” нөхөрлөл, “Сутайн сод” ирээдүйн хоршоо, “Жаргалант овоотын хишиг” ХХК, “Дарви дэлгэр эх” ХХК, “Дарви Сутайн суварга” ХХК, “Сутайн сервис” ХХК, “Их алтан гадас” ХХК, “Дарви Бумбатай БГБХ” нөхөрлөл, “Сутайн түшиг” ХХК, “Сүрлэг Сутайн өлзийт” ХХК-иудын нэхэмжлэлтэй, ЭБОН ХХК-д холбогдох “Газар чөлөөлүүлэх” тухай шүүх хуралдаанаар иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
            2. “Мобиком корпораци” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Энхбатад холбогдох “Зээлээр худалдан авсан гар утасны үлдэгдэл төлбөр 159,980 төгрөг, торгуулийн үлдэгдэл төлбөр 26,748 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 84,278 төгрөг, нийт 271,006 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
            3.Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй, Ч.Энхтүвшинд холбогдох “1,667,656 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
            4. С.Батхүүгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.
            5.Ч.Шинэбаярын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгт холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 10/Б дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, Урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 14 дүгээр цэцэрлэгийн нягтлан бодогчийн ажил албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 81   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031