Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-02-2020, 15:10   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

1. А.Отгонбаяр нарын нэхэмжлэлтэй, Ховд аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид холбогдох “Хөрөнгийн үнэлгээний 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн газар, амины орон сууцны барилга болон авто машины гарааш үнэлсэн тайланг хүчингүй болгуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.
            2.Б.Тамираагийн нэхэмжлэлтэй, Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт  холбогдох “ Ховд аймгийн Шим ус орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын даргын 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Б/42 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтны ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж  шийдвэрлэсэн.
            3.С.Очирбатын нэхэмжлэлтэй, Элсэн морьт ХХК-д холбогдох “2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2018 оны 02 дугаар сарыг дуусталх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн зөрүүг нөхөн төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаан дээр гаргасан нотлох баримт гаргуулах, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтүүдийг хангаж, шүүх хуралдааныг 2020 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.  
            4. Соёмбо хүрэн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чинээлэг заан ХХК, Баян заан ХХК-д холбогдох “9,207,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, цементийн үнэ 3,251,904 төгрөг гаргуулах, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулах түрээсийн төлбөр 3,000,000 төгрөг гаргуулах сөрөн нэхэмжлэлтэй” шүүх хуралдаанаар шинжээчийн дүгнэлт гартал тус хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
            5.Д.Сүрэнгийн нэхэмжлэлтэй “Нөхөх олговор 80,000,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 90   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031