Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-02-2020, 17:41   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

  • С.Бямбадоржийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 27-ны 15 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
  • Ховд аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооны нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 1-15 дугаар цэцэрлэгүүдэд холбогдох “Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 дугаар цэцэрлэгийн арга зүйч, туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлс олгохгүй байгаа хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 дугаар цэцэрлэгийн арга зүйч туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцоолохыг хариуцагч нарт даалгуулах, Ховд аймгийн Жаргалант суманд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж буй төрийн өмчийн 15 дугаар цэцэрлэгийн арга зүйч туслах багш, тогооч, сав угаагч, үйлчлэгч, нярав, сантехникч зэрэг төрийн үйлчилгээний туслах, гүйцэтгэх албан хаагчдын 2019 оны 2019 оны ээлжийн амралт дуусгавар болсны дараагийн өдрөөс эхлэн хичээлийн жилийн нээлтийн өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах” тухай шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний 08 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн.
  •  С.Сайнбилигийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 11 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
  • Ж.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Д.Гансүхэд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хуульд зааснаар эвлэрүүлэх 3 сарын хугацаа олгож шийдвэрлэсэн.
  • Б.Баясгалангийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
  • Д.Батзоригийн нэхэмжлэлтэй, С.Цэрэнтогтоход холбогдох “2,000,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар
  • А.Курсхааны нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
  • Д.Анхбаярын нэхэмжлэлтэй, Шим ус орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газарт холбогдох “Шим ус орон нутгийн өмчит аж ахуй тооцоот үйлдвэрийн газрын дарга 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/47 дугаар Д.Анхбаярын ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан халуун усны эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийг нь хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
  • Б.Дамдинбазарын нэхэмжлэлтэй, Н.Ичинноровт холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг 3 сараас түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
  • Ц.Нэргүйгийн нэхэмжлэлтэй, С.Долгорт холбогдох “4,420,880 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хойшлуулж шийдвэрлэсэн.
  • Елмон ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Цэрэнноровт холбогдох “Барааны үнэ 4,038,500 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар 2020 оны 01 дүгээр сарын 31-ний 10 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
  • Х.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй Сац гурван хайрхан ХХК-д холбогдох “101,269,800 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдааныг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний 15 цаг 30 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэв.
  • “Дарви  мөнгөн аяга БГБХ” нөхөрлөл, “Сутайн сод” ирээдүйн хоршоо, “Жаргалант овоотын хишиг” ХХК, “Дарви дэлгэр эх” ХХК, “Дарви Сутайн суварга” ХХК, “Сутайн сервис” ХХК, “Их алтан гадас” ХХК, “Дарви Бумбатай БГБХ” нөхөрлөл, “Сутайн түшиг” ХХК, “Сүрлэг Сутайн өлзийт” ХХК-иудын нэхэмжлэлтэй, ЭБОН ХХК-д холбогдох “Захирамжид гаргасан гомдол хэлэлцэх” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хойшлуулж шийдвэрлэсэн.
  • Б.Жавзаны нэхэмжлэлтэй, Тэгш хэм групп ХХК-д холбогдох “Захирамжид гаргасан гомдол хэлэлцэх” тухай шүүх хуралдаанаар 
  • Ш.Баатаржавын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын тамгын газарт холбогдох “Захирамжид гаргасан гомдол хэлэлцэх” тухай шүүх хуралдаанаар хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн.
  •  Мега голде тайр ХХК-ийн нэхэмжлэлтэй, Р.Баатарсүрэнд холбогдох “Гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол 24,421,960 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хойшлуулж шийдвэрлэсэн.
  • О.Пүрэвдаваа, Г.Мэндбаяр, Б.Бадамдорж нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй, Бадамлах дөл ХХК-д холбогдох нүүрс тээвэрлэсний хөлс О.Пүрэвдаваад 5,676,136 төгрөг, Г.Мэндбаярт 4,823,524 төгрөг, Б.Бадамдоржид 4,847,956 төгрөг, нийт 15,347,616  төгрөг гаргуулах тухай шүүх хуралдаанаар талууд эвлэрсэн.
  •  С.Сайнбилигийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
  •  Х.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй Сац гурван хайрхан ХХК-д холбогдох “101,269,800 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 99   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.06.02-2020.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2020.05.25-2020.05.29 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.05.18-2020.05.22 Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүү
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031