Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан
шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны
өдрөөс 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрүүдэд
хийсэн шүүх хуралдааны тойм
1. А.Арнагүлийн нэхэмжлэлтэй, Ховд их сургуульд холбогдох “Ховд их сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/190 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургуулийн нийгмийн ухааны багшийн албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, эрүүл мэндийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 2. Н.Пүрэвтогтохын нэхэмжлэлтэй Б.Очиргаравт холбогдох хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. 3. “Практикал даатгал” ХХК-ийн нэхэмжлэлтэй Б.Одончимэгт холбогдох “5,881,704 төгрөг” гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4.Ж.Үржинхандын нэхэмжлэлтэй, Б.Одгэрэлд холбогдох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
5. Э.Нансалмаагийн нэхэмжлэлтэй Г.Эрдэнэбаярт холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн.
6. Б.Женисханы нэхэмжлэлтэй “ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар ..........
7.Р.Отгонбаяр, Г.Хаш-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Буянтын боргио ХХК-д холбогдох “Буянтын боргио ХХК-ийн 4 дүгээр байрны 00 давхарын 03 тоотод байрлах байрыг буцааж 40,000,000 /дөчин сая/ төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч хариуцагч нар эвлэрсэн.
8. С.Мөнхзулын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Цагдаагийн газарт холбогдох “Ховд аймгийн Цагдаагийн газрын даргын 2019 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн Б/36 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Булган сум дахь сум дундын Цагдаагийн хэлтсийн галчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг Ховд аймгийн Цагдаагийн газарт даалгах” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэгийн гаргасан хүсэлтийг хангаж хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
9. Т.Алтантунгалагийн нэхэмжлэлтэй Т.Эрдэнэчулуунд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
10. Ж.Чулуунбатын нэхэмжлэлтэй “садан төрлийн холбоо тогтоолгох” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
11. Электро инсталэйшн ХХК-ийн нэхэмжлэлтэй Д.Долгормаад холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч Т.Батбуяны гаргасан хүсэлтийг хангаж хэргийг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
12.Э.Нямцэцэгийн нэхэмжлэлтэй Х.Бат-Очирт холбогдох “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай иргэний хэргийн шүүх хуралдаанаар хариуцагч Х.Бат-Очирын хүсэлтийг хангаж хэргийг түдгэлзүүлж шийдвэрлэсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Б.НАРАНТУЯА