1.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Ган-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэх ял оногдуулсан.
2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.Насанжаргалд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Насанжаргалд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, өсвөр насны яллагдагч Т.Жанболатад холбогдох эрүүгийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цаг 00 минут хүртэл хойшлуулж шийдвэрлэсэн. 4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ж.Гантөмөрт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ж.Гантөмөрт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Алтангэрэлд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Алтангэрэлд холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн.
6. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, өсвөр насны яллагдагч Т.Жанболатад холбогдох эрүүгийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар өсвөр насны яллагдагч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн.
7. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.Ууганбаярт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Ууганбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 550 нэгж буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
8. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.Батаад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Батаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
Тойм гаргасан: ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙНБИЧГИЙН ДАРГА Б.НАРАНТУЯА