Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-05-2020, 16:13   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл:  

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрөөс 2020 оны 05 сарын 15-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм

            1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Р.Муграж, Х.Тэмиржан нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Р.Муграж, Х.Тэмиржан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус бүр нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан.
            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, өсвөр насны шүүгдэгч Т.Жанболатад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлтийг хангаж шүүх хуралдааныг тодорхойгүй хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
            3. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Т.Даваад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Т.Давааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 10000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
            4. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.Амарсанаа, Ш.Лхагва, өсвөр насны шүүгдэгч Г.Алтангэрэл нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Амарсанаа, Ш.Лхагва, өсвөр насны шүүгдэгч Г.Алтангэрэл нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус бүр 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан.
5. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч М.Учирболдод холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч М.Учирболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 зааснаар 800 нэгж буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулсан.
           
Тойм гаргасан:
                        ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
                        БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 176   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.04.19-2021.04.23 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.04.12-2021.04.16 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.03.22-2021.03.26 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    April 2021    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930