Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
9-06-2020, 16:56   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл:  

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны тойм


 
2020 оны 6 дугаар сарын 09-ний өдөр
 
01. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн  153/ШШ2020/00273 дугаар шийдвэртэй, С.Бадамцэцэгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Байгалмаа, Э.Ууганбаяр нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Э.Ууганбаяр, түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.
02. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн  153/ШШ2020/00218 дугаар шийдвэртэй, А.Дарыгагийн нэхэмжлэлтэй, иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж” шийдвэрлэв.
03. Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  153/ШШ2020/00206 дугаар шийдвэртэй, Практикал даатгал ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Одончимэгт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн хянан хэлэлцэж, “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож мөн шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж” шийдвэрлэв.
ТОЙМ БИЧСЭН:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                                О.НЯМ-АДЪЯА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн admin   Үзсэн: 41   |   Сэтгэгдэл:
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    September 2020    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930