Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-03-2019, 09:26   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 
2019 оны 03 дугаар сарын 15-ны өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
1.П.Жаргалтөгөлдөрийн нэхэмжлэлтэй, С.Төмөрбаатарт холбогдох “Гэм хорын хохирол 2,250,000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.2.Г.Уламбаяр нарын нэхэмжлэлтэй, Б.Баярсайханд холбогдох “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох, дундын өмчлөлийн эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан. 
3.Б.Рэнцэндоржийн нэхэмжлэлтэй, Алтайн зам ХХК-д холбогдох “Хамтран ажиллах гэрээний үүрэгт 6,000,000 /зургаан сая/ төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан.
4.С.Чулуунцэцэгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
5.Ц.Мягмардоржийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
6.Т.Содномбарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс болон ХААН банкны Ховд салбарт холбогдох “2,816,356 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, хэргийг түдгэлзүүлсэн.
7.Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Б.Долгорсүрэнд холбогдох “45,688,093 төгрөг гаргуулах”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 03 сарын 22-ны өдрийн 13 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯА
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрүүдэд хийсэн
 шүүх хуралдааны тойм
1.Б.Янжиндуламын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
2.Ц.Дэлгэрмаагийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3.Б.Дүгэрсүрэнгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
4.Х.Наранхүүгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.Я.Дашдуламын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох”-ыг хүссэн шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
6.П.Ууганцэцэгийн хүсэлттэй “Хамтын амьдралтай байсныг тогтоолгох”                                                     тухай шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. 
7.П.Ганчимэгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
8.Ж.Эрболатын хүсэлттэй “А.Жанарбекийн ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
9.Д.Золбоогийн “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
10.Ц.Уртнасангийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгт холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны ц алин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх” тухай шүүх хуралдаанаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
11.А.Айнагүлийн нэхэмжлэлтэй, А.Арманбект холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
12.Ж.Галбадрахын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Цагдаагийн газарт холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийн нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн лшүүх хуралдааныг хойшлуулах тухай, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нотлох баримт гаргуулах тухай хүсэлтүүдийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 02 сарын 01-ний өдрийн 13 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
13.Ш.Мөнхтөрийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
14.Д.Лхам-Янжины хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
15.М.Хауазигийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
16.Д.Насантогтохын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
17.Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Б.Долгорсүрэнд холбогдох “45,688,093 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 02 сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан.
18.Т.Булганы нэхэмжлэлтэй, Т.Нарангэрэлд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
19.Б.Орломын хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
20.Б.Дашдондогийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
21.Д.Адилханы хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн.
22.Д.Ариунтунгалагийн нэхэмжлэлтэй, Б.Есүхэйд холбогдох “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах, дундын өмчлөлийн эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсгийг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
23.Э.Баясгалангийн нэхэмжлэлтэй, Д.Баянбаатарт холбогдох “Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирол 2,995,300 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
24.Д.Эрдэнэцэцэгийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газарт холбогдох “Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/195 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар батлагдсан Д.Эрдэнэцэцэгийн ажлын байрыг Санхүү, ахуйн албаны дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч, менежерээр баталсан хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/197 дугаар тушаалын 40 дэх заалт буюу Д.Эрдэнэцэцэгийг Нийтлэг үйлчилгээний албаны даргаас чөлөөлсөн хэсгийг хүчингүй болгуулах, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн А/198 дугаар тушаалын Д.Эрдэнэцэцэгийг үйлчилгээний албаны менежерээр томилсонг хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай шүүх хуралдааныг 2019 оны 02 сарын 02-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
25.Ц.Баяраагийн нэхэмжлэлтэй, Ш.Отгончимэгт холбогдох “Орон сууцны гэрчилгээ чөлөөлүүлэх болон 300,000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар зохигчдын  эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон.
26.А.Солонго нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын “Цэцэгхэн” арван тавдугаар цэцэрлэгт холбогдох “Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/38 дугаартай А.Солонготой байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б/39 дугаартай Х.Нямдаваатай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас халах тухай тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, А.Солонгыг Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн ахлах бүлгийн багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, нэхэмжпэгч Х.Нямдавааг Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн арван тавдугаар цэцэрлэгийн туслах багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ннэхэмжлэгч нарын ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нэхэмжлэгч нарын эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах” тухай шүүх хуралдааныг 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
27 .А.Арнагүлийн нэхэмжлэлтэй, Ховд Их сургуульд холбогдох “Тушаал хүчингүй болгуулах, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
28.Б.Бадамхорлоогийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
29.Ж.Галбадрахын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Цагдаагийн газарт холбогдох “Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт  бичилт хийлгэхийг даалгах” тухай шүүх хуралдаанаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                    А.ЗОЛЗАЯАшаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 225   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    October 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031