Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
15-03-2019, 09:28   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 03  сарын 11-ний өдрөөс 2019 оны 03 сарын 15-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
            1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч А.Мөнхзоригт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч А.Мөнхзоригыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Баттүвшин, Б.Батхуяг нарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Баттүвшин, Б.Батхуяг нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Н.Баттүвшингын  шийтгэх тогтоолын биелэгдэх хугацааг 2.6 жилийн хугацаагаар хойшлуулж, Б.Батхуягын шийтгэх тогтоолын биелэгдэх хугацааг 2 жилийн хугацаагаар хойшлуулж тус тус  шийдвэрлэсэн. 
            3.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Г.Гантөмөрт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Г.Гантөмөрийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1-д зааснаар 7 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
            4.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ч.Ганбаатарт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Ганбаатарын шийтгэх тогтоол биелэгдэх хугацааг 1 жилийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэсэн.
            5.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр  зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Д.Доржготовд холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Доржготовыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1  дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын  хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
            Тойм гаргасан:
            ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
            БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯАшаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 196   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    October 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031