Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-03-2019, 10:50   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 
2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрүүдэд хийсэн
 шүүх хуралдааны тойм
1.Б.Жагдалжавын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.2.Л.Эрдэнэчимэгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3.Б.Уранчимэгийн нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар 3 сарын эвлэрэх хугацаа өгч, хэргийг түдгэлзүүлсэн.
4.Б.Бямбадоржийн нэхэмжлэлтэй, Ж.Энхтуяад холбогдох “10440000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, шүүх хуралдааныг 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
5.Б.Должинжавын нэхэмжлэлтэй, А.Ганзоригт холбогдох “Гэрлэлт цуцлах, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, дундын эд хөрөнгө болох нөхөр бид хоёр 2012 оны 05 сарын 23-ны өдөр Толхын ойл 2 дугаар 12 айлын 5 тоотод 2 өрөө байр, хөргөгч, буйдан, 6 ханатай гэр зэргээс өөрт болон хүүхдүүддээ ногдох хэсгийг гаргуулах, 2012 оны 05 сарын 23-ны өдөр Толхын ойл 2 дугаар 12 айлын 5 тоотод 2 өрөө байрыг 34,650,000 төгрөгийн зээл авсан бөгөөд одоо байрны зээлийн үлдэгдэл 25,691,000 төгрөг, цалингийн зээлийн үлдэгдэл 18,843,500 төгрөг, нийт 44,535,400 төгрөгийн зээлийг хариуцагчаар хуваан төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч зохигчдыг шүүх хуралдаан оролцуулах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 03 сарын 27-ны өдрийн 10  цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
6.Ц.Цэдэвшээгийн нэхэмжлэлтэй, Капитал банкны Ховд салбарт холбогдох “Газар эзэмших гэрчилгээ гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч талаас шинжээч томилуулах хүсэлт гаргасныг хангаж, хэргийг түдгэлзүүлсэн.
7.Ж.Лхамжавын нэхэмжлэлтэй, А.Давлетханд холбогдох “Алаг гүү, хар саарал хязаалан, бор шүдлэн зэрэг нийт 3 тооны адуу гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн өмгөөлөгч хариуцагчийг шүүх хуралдаанд оролцуулж, шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 03 сарын 26-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
8.Д.Түнжингийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
9.Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Б.Долгорсүрэнд холбогдох “45,688,093 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар хариуцагч өмгөөлөгч нэмж авах, гар утсанд үзлэг хийх, гэрч нарыг оролцуулах тухай хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг 2019 оны 04 сарын 20-ны өдрийн 08 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                              А.ЗОЛЗАЯАшаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 190   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    October 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031