Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-03-2019, 11:06   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Ховд аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны
шүүхийн 2019 оны 03  сарын 18-ны өдрөөс 2019 оны 03 сарын 22-ны
өдрүүдэд хийсэн шүүх хуралдааны тойм
            1. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Э.Гантулга холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Гантулгыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3  дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 10 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
            2. Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Л.Мөнхбатад холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Л.Мөнхбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн.
            3.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Н.Санжбаярт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Санжбаярыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4  дүгээр зүйлийн 1-д зааснаар 2800 нэгж буюу 2800000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
            4.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн  хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Отгонбаярт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Б.Отгонбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7  дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, мөн  хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дүгээр зүйлийн 1.3-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх ялаар шийтгэсэн.
            5.Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ц.Даваагончигт холбогдох эрүүгийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Ц.Даваагончигыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1-д зааснаар 500 нэгж буюу 500000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн.
            Тойм гаргасан:
            ШҮҮХ ХУРАЛДААНЫ НАРИЙН
            БИЧГИЙН ДАРГА                                                  Б.НАРАНТУЯАшаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 205   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2020.09.07 Зөрчлийн хуралдааны тов Эрүү
2020.09.07-09.11 Иргэний анхан шат тов иргэний шүүх хуралдааны танхимд болно
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2020.08.31-2020.09.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    October 2020    »
MonTueWedThuFriSatSun
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031