Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-02-2019, 08:46   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

ХОВД АЙМАГ ДАХЬ ЗАХИРГААНЫ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ
ШҮҮХИЙН УРЬДЧИЛСАН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ТОЙМ
2019 оны 02 дугаар сарын 18-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл
2019.02.22                                                                                                     Жаргалант сум
1. Д.Гантуяагийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн засаг даргын 2018-12-06-ны өдрийн Б/79 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах урьд эрхэлж байсан Хөгжимт драмын театрын даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
        - Даргалагч шүүгч Г.Янжиндулам
2. З.Энхцэцэгийн нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ны өдрийн Б/03 дугаар "Сахилгын шийтгэл оногдуулж, ажлаас халах тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
        - Даргалагч шүүгч Г.Янжиндулам
3. Б.Бямбажавын нэхэмжлэлтэй Ховд аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн Б/67 дугаар "Захирамж хүчингүй болгох тухай" захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан Ховд аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн даргын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэрэгт нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын гаргасан “Захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлэх тухай” хүсэлтийг хэлэлцэж нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.
        - Даргалагч шүүгч Г.Янжиндулам
Тойм гаргасан:
  •                   ШҮҮХ ХУРАЛДААНЫ
  •              НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                          Ц.ЭНХТУЯА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 27   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
«    June 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930