Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
11-01-2019, 08:51   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

 Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 
шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр
01. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 266 дугаар шүүгчийн захирамжтай З.Гантулга, С.Шинэбаяр нарт холбогдох эрүүгийн 1836001640169 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, С.Шинэбаяр, З.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. /ЭХ-17.1.1, 18.6.1/Магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2018/ШЗ/266 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
02. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолтой, С.Шинэбаяр, З.Гантулга нарт холбогдох эрүүгийн 18360000000128 дугаартай хэргийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг үндэслэн, С.Шинэбаяр, З.Гантулга нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. / ЭХ-17.2.2, 11.4/
Шүүхийн тогтоолоор: Прокурорын бичсэн дүгнэлтээс “ Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай “ гэсэн хэсгийг хүлээн авч  Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн 2018/ШЦТ/153 дугаартай шийтгэх тогтоолыг  хүчингүй болгож, З.Гантулга, С.Шинэбаяр нарт холбогдох 1836000000128 дугаартай хэргийг прокурорт буцааж шийдвэрлэв.
03. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаар шийтгэх тогтоолтой Б.Батнямд холбогдох эрүүгийн 1737000000052 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Батнямд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. / ЭХ-24.2.1/
Магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 58 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Батням түүний өмгөөлөгч Б.Хосбаяр нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
04. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 61 дугаар шийтгэх тогтоолтой Б.Ариунболдод холбогдох эрүүгийн 1837000000057 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Б.Ариунболдод холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. / ЭХ-24.2.1/
Магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр  сарын 06-ний өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
05. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолтой, Г.Амаррсанаа нарт холбогдох эрүүгийн 1736000000105 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцэл болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Цэнд-Аюуш түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Г.Амарсанаа нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. / ЭХ-27.10.4.1, 27.11.1/
Магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Амарсанаа Н.Баяндалай нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр  мөн шүүхэд нь буцааж шийдвэрлэв.
06. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 2018/ШЦТ/148 дугаар шийтгэх тогтоолтой О.Бүркитбай, О.Сулубай нарт холбогдох эрүүгийн 18360000000129 дугаартай хэргийг хохирогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, О.Бүркитбай, О.Сулубай нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. / ЭХ-11.6.2/
Магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 148 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.
07. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/167 дугаар шийтгэх тогтоолтой Л.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн 1737000210024 дугаартай хэргийг шүүгдэгч Л.Лхагвасүрэн түүний өмгөөлөгч Б.Хосбаяр, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Батчулуун түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, Л.Лхагвасүрэнд холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. / ЭХ-10.1.1/
Магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/167 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
08. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн М.Цэнд-Аюушид холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцэв. / ЗТХ-8.6.1/
Магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 92 дугаартай шийтгэвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
09. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн М.Магсарт холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцэв. / ЗТХ-8.6.1/
Магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 86 дугаартай шийтгэвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
 
 
       Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ц.Энхтуяашаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 292   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 Иргэний танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31