Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
25-01-2019, 08:52   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМГИЙН ЭРҮҮ, ИРГЭНИЙ ХЭРГИЙН ДАВЖ ЗААЛДАХ ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны 
шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны тойм
2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр
01. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 201/ШЦТ/181 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Бүрэнбаатарт холбогдох эрүүгийн 1836001710177 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, Б.Бүрэнбаатарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. /ЭХ-17.1.1/Магадлалаар: Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дгээр сарын 30-ны өдрийн 2018/ШЦТ/181 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, уг хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
02. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолтой Б.Батцэцэгт холбогдох эрүүгийн 18360000000139 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн, Б.Батцэцэгт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. / ЭХ-11.6.1/
Магадлалаар: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2018/ШЦТ/177 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр нь үлдээж шийдвэрлэв.
03. Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 94 дугаартай шийтгэвэрийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн О.Амарзаяад холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцэв. / ЗТХ-14.7.5/
Магадлалаар: Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 94 шийтгэвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэв.
04. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай шийтгэврийг эс зөвшөөрч, зөрчилд холбогдогчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн М.Болдод холбогдох захиргааны зөрчлийг хянан хэлэлцэв. /ЗТХ-14.7.5/
Магадлалаар: Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 21 дугаартай шүүхийн шийтгэврийг хэвээр үлдээж, зөрчилд холбогдогч М.Болдын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
       Тойм бичсэн: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга                      Ц.Энхтуяашаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 298   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.11.29-2021.12.03 2021.11.29-2021.12.03 Иргэний танхим
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.10.04-2021.10.08 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    January 2022    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31