Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-05-2019, 16:34   Хэсэг: Хуралдааны тойм   Сэтгэгдэл: 0  

ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН ШҮҮХ ХУРАЛДААНЫ ТОЙМ

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 
05 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрүүдэд
 хийсэн шүүх хуралдааны тойм
1.М.Алтангүлийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Ховд сумын Соёлын төвд холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, олгогдоогүй цалингийн зөрүүгээр нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн тул хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 20-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан. 2.С.Дашхүүгийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
3.Д.Янжамаагийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
4.Ж.Төмөрчулууны нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
5.Ц.Батзоригийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын 4 дүгээр цэцэрлэгт  холбогдох “Сахиулын ажилд эгүүлэн тогтоолгох, цалингийн зөрүү гаргуулах, олгогдоогүй цалингийн зөрүүгээр нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн төлөөлөгч өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
6.Г.Номин-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд Их сургуульд холбогдох “Ховд Их сургуулийн захирлын 2017 оны 08 сарын 15-ны өдрийн Б/195 дугаартай тушаалыг хүчингүй болгох, урьд эрхэлж байсан багшийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалингийн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцуулан дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах” тухай шүүх хуралдаанаар зохигчдоос нотлох баримтыг  нотлох баримтын шаардлага ханган гаргуулах, гэрчээр Д.Энхжаргалыг шүүх хуралдаанд оролцуулах тухай хүсэлтүүдийг тус тус хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 14-ний өдрийн 10 цаг 30 минут хүртэл хойшлуулсан.
7.А.Солонго, Х.Нямдаваа нарын нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгт холбогдох “Цэцэгхэн 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн 2018 оны 11 сарын 23-ны өдрийн Б/38, 2018 оны 11 сарын 23-ны өдрийн Б/39 дугаартай тушаалуудыг хүчингүй болгуулах, А.Солонгыг багшийн албан тушаал, туслах багшийн ажил, албан тушаалд эгүүлэн томилуулах, нэхэмжлэгч нарын 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс ажилгүй байсан хугацааны бүх цалин олговрыг гаргуулах, 2018 оны 11 сарын 23-ны өдрөөс эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн.
8.У.Долгорын нэхэмжлэлтэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
9.Ю.Байгалмаагийн нэхэмжлэлтэй, Б.Долгорсүрэнд холбогдох “36688095 төгрөг гаргуудах” тухай шүүх хуралдаанаар хариуцагчийн шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтийг хангаж, хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 22-ны өдрийн 08 цаг 00 минут хүртэл хойшлуулсан.
10.Д.Хишигтийн хүсэлттэй “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
11.Р.Баасангомбын нэхэмжлэлтэй, Б.Оюунцэцэгт холбогдох “Газар чөлөөлүүлэх” тухай шүүх хуралдаанаар хэрэг хянан хэлэлцэх хугацааг 2019 оны 05 сарын 17-ны өдрийн 08 цаг 00 минут хүүртэл хойшлуулсан.
12.И.Төлөөгөний хүсэлттэй “Ажиллаж байсан тогтоолгох “ тухай шүүх хуралдаанаар хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
13.Х.Гантулгын нэхэмжлэлтэй, Я.Одгэрэл Б.Ганболор нарт холбогдох “130500000 төгрөг гаргуулах” тухай шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч Б.Ганболорыг өмгөөлөгч нараас шүүх хуралдааныг хойшлуулах болон түдгэлзүүлэх тухай хүсэлтүүдийг хангаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн.
Тойм гаргасан:
ШҮҮХ ХУРАЛДААНЫ
                        НАРИЙН БИЧГИЙН ДАРГА                                             А.ЗОЛЗАЯАшаблоны для dle 11.2
Нийтэлсэн ML   Үзсэн: 24   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт
«    May 2019    »
MonTueWedThuFriSatSun
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031