Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-02-2021, 17:07   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН АХМАДУУД ШАГНАГДЛАА.

    Шүүхийн байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж, хөдөлмөр зүтгэлээ зориулсан шүүхийн ахмад ажилтнуудад Төрийн болон салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2021.02.23-ны өдөр Ховд аймгийн шүүхийн байранд зохион байгуулагдлаа.                                                                Ховд аймгийн шүүхийн ахмад ажилтан,  шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар 30 гаруй жил үр бүтээлтэй ажилласан Лэгшидийн Чулуунхүү Төрийн Дээд шагнал "Алтан гадас" одонгоор, Ховд аймгийн шүүх, Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд жолоочоор олон жил үр бүтээлтэй ажилласан шүүхийн ахмад ажилтан Гавалын Хүрлээ Монгол Улсын Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг"-ээр тус тус шагнагдсан шагналыг гардуулан өгч, баяр хүргэж, эрүүл энх, урт удаан наслахыг шүүхийн хамт олноос хүсэн ерөөлөө.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 47   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.06.14-2021.06.18 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.06.07-2021.06.11 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.06.07-2021.06.11 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.31-2021.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа.


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930