Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-04-2021, 11:27   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“АЙМГИЙН ХУУЛЬ, ШҮҮХИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРТАЛЧЛАХ БАГ”-ИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ГУРАВ ДАХЬ УДААГИЙН ЦАХИМ СУРГАЛТ БОЛЛОО

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас зохион байгуулж, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Аймгийн шүүх, Прокурорын газар, Цагдаагийн газраас хамтран, Ховд аймгийн нийт сумдын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах сумдын зөвлөлийн дарга, гишүүд болон “Хууль, шүүхийн үйл ажиллагааг сурталчлах сумын багийн гишүүд, төрийн албан хаагчдад зориулсан “Эрх зүйн тусгайлсан мэдлэг олгох сургалт”-ын хөтөлбөрийг батлагдсан хуваарийн дагуу Цахим хэлбэрээр зохион байгуулж байгаа ба өнөөдөр 3 дахь удаагийн /2021.04.22/ цахим сургалтыг зохион байгууллаа. 
     Сургалтыг Ховд аймгийн Прокурорын Газрын Ерөнхий Прокурор Б.Гантулга нээж үг хэлж, 2020 оны Гэмт хэрэг зөрчлийн нөхцөл байдал, анхаарах асуудлын талаар мэдээлэл хийсэн бөгөөд Ховд аймгийн Прокурорын газрын Хяналтын Прокурор Л.Дуламжав “Зөрчлийн тухай хууль” сэдвээр сургалт  явуулж, уг сургалтад нийт 17 сумын 98 удирдах болон гүйцэтгэх төрийн албан хаагчид оролцож, тулгамдсан асуудлаар санал солилцож, асуултанд хариулснаар сургалт амжилттай болж өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн urnaa   Үзсэн: 8   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.05.10-2021.05.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.05.10-2021.05.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.03-2021.05.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.03-2021.05.07 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31