Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-04-2021, 11:40   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

БАРУУН БҮСИЙН ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРУУДЫН ХАМТАРСАН ЦАХИМ УУЛЗАЛТ БОЛЛОО.

Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас санаачлан, баруун бүсийн шүүхийн Тамгын газруудын цахим уулзалтыг 2021.04.28 –ны өдөр зохион байгууллаа.
Цахим уулзалтанд урилгаар Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Билгүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологи, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа болон Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх, Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн тамгын газрын дарга нар шүүхийн захиргааны холбогдох ажилтнууд оролцлоо.
       Хамтарсан уулзалтаар Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын өнөөгийн нөхцөлд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах болон шүүхийн Тамгын газрын шүүхийн захиргааны ажлыг холбогдох хууль, журмын хүрээнд уялдуулан зохион байгуулах чиглэлээр харилцан туршлага судлах, санал солилцох, шүүхийн практик судалгааг хөгжүүлэх, нэгдсэн арга зүй, удирдамж, зөвлөмжийг боловсруулах чиглэлээр шүүхийн Тамгын газруудаас мэдээлэл хийж, санал, хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Билгүүн, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн мэдээллийн технологи, Хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанаа нараас хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан, чиглэл, зөвлөмж өгч, харилцан санал солилцож, ярилцсанаар цахим уулзалт амжилттай болж өндөрлөлөө.
ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн urnaa   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.05.10-2021.05.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.05.10-2021.05.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.03-2021.05.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.03-2021.05.07 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31