Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-04-2021, 11:44   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ХЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ МЕНЕЖМЕНТ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ.

     Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах, мэдээлэл лавлагааны мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн, Шүүхийн Үйлчилгээний хэлтсийн дарга, ажилтнуудын зөвөлгөөнийг 2021.04.28-ны өдөр хийлээ. 
     Шүүхийн Тамгын газраас зөвөлгөөнд  урилгаар Цахим ZООМ холбоосоор Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Мэдээллийн Технологи, Хэргийн Хөдөлгөөний хэлтсийн дарга Э.Амарсанааг оролцуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэгдсэн системийн ажиллагаа, шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим систем, шүүхийн шийдвэрийн нэгдсэн сангийн хөтлөлт, баяжилттай холбоотой асуудлаар арга зүйн зөвлөмж, чиглэл, зөвөлгөө авч, сонирхсон асуултаа асууж, харилцан ярилцсан нь үр дүнтэй ажил боллоо. Шүүхийн Тамгын газраас цар тахлын өнөөгийн нөхцөлд шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны чиглэлээр хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

ШҮҮХИЙН МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн urnaa   Үзсэн: 11   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.05.10-2021.05.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.05.10-2021.05.14 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.03-2021.05.10 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.03-2021.05.07 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Манай шүүхийн үйл ажиллагааны мэдээллийг ямар байдлаар хүлээн авах нь танд илүү тохиромжтой вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    May 2021    »
MonTueWedThuFriSatSun
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31