Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-05-2021, 17:52   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧИЙН ТУСЛАХ НАРЫН АЖЛЫН ҮР ДҮНГИЙН ТАЛААР ХЭЛЭЛЦЭВ.

      Бүх нийтийн бэлэн байдлаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж, гамшгийн онцгой нөхцөлд байдал хумигдаж, Короновируст цар тахлын цаг үеийн нөхцөл байдлын цар хүрээ харьцангуй багасаж, аж ахуйн нэгж, үйлчилгээ зарим чиглэлээр нээгдэж, замын хөдөлгөөн зохих хэмжээнд зөвшөөрөгдсөнтэй холбогдуулан, Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас шүүгчийн туслах, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн, мэдээлэл технологийн мэргэжилтэн нарын хамтарсан зөвлөгөөн 2021.05.14-ны өдөр болж, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ажлын зохион байгуулалт, шүүх хуралдааны тов, ажлын дотоод уялдаа холбоо, хэргийн хугацаа, хэрэг хянан шийдвэрлэх цахим нэгдсэн системийн хөтлөлт, www.shuukh.mn цахим сангийн баяжилт, шүүх хуралдааны явцыг мэдээлэх цахим системийн бүртгэл, хөтлөлт, шүүхийн шийдвэрийн гардуулалт, гүйцэтгэх, мэдэгдэх хуудас зэрэг процесс ажиллагаатай холбоотой асуудлын талаар шүүгчийн туслах нараас танилцуулга хийж, санал солилцож, ажлын үр өгөөжийг нэмэгдүүлэх, уялдаа холбоо, зохион байгуулалтын талаар чиглэл өгч, нэгдсэн зөвлөмж гаргаснаар хамтарсан зөвлөгөөн амжилттай өндөрлөлөө.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБАшаблоны для dle 11.2
Нийтэлсэн urnaa   Үзсэн: 22   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.06.14-2021.06.18 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.06.07-2021.06.11 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.06.07-2021.06.11 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.31-2021.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Иргэн, Эрүүгийн хэргийн төрлөөр нь шүүгчид дагнан, мэргэшиж ажиллахыг та хэрхэн ойлгож, дүгнэж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930