Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
14-05-2021, 17:54   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТАМГЫН ГАЗРЫН ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО.

      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын ээлжит зөвлөгөөн 2021.05.14-ны өдөр боллоо. Зөвлөгөөнөөр 2021 оны эхний 4 сарын шүүхийн Тамгын газрын Ажлын тайлан, үр дүнг хэлэлцэж, хэргийн хөдөлгөөн, иргэд олон нийтэд чиглэсэн ажлын үр дүн, цахим хэлбэрээр мэдээ, мэдээллийг ард иргэдэд түгээж буй байдал, ажлын дотоод зохион байгуулалт уялдаа холбоо, шүүх хуралдааны ажлын зохион байгуулалт, шүүхийн төсөв санхүү, 2021 оны байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, дотоод сургалтын үр дүн, ариутгал халдваргүйжүүлэлт, шүүгч томилолтоор ажиллаж буй байдал, шүүхийн цахим бүртгэлүүдийн хөтлөлт, шүүгч, ажилтнуудын вакцинжуулалт зэрэг асуудлын талаар хэлэлцлээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн хэргийн хөдөлгөөний хэлтэст 2021 оны эхний 4 сарын хэргийн хөдөлгөөний чиглэлээр хийсэн ажлын тайлан болон Иргэд, олон нийтэд чиглэсэн Ажлын тайланг тус тус хүргүүлж, арга зүйн зөвлөгөө, зөвлөмж авч ажиллахаар шийдвэрлэлээ.
МЭДЭЭЛЭЛ ЛАВЛАГААНЫ АЛБА
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн urnaa   Үзсэн: 14   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.06.14-2021.06.18 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.06.07-2021.06.11 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.06.07-2021.06.11 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.31-2021.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Ховд аймаг дахь шүүхийн тамгын газраас сар бүр уламжлал болгон зохион байгуулдаг "НЭЭЛТТЭЙ ШҮҮХ" арга хэмжээний талаарх таны сэтгэгдэл?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930