Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
21-05-2021, 13:51   Хэсэг: Мэдээ мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАЛД СЭТГЭЛ ЗҮЙЧ ЗӨВЛӨЖ БАЙНА.


      Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газраас Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлалын албаны үйл ажиллагаанд мэргэжлийн сэтгэл зүйчийн дэмжлэг, зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Эвлэрүүлэн зуучлалын албаны үйл ажиллагаанд мониторинг, хяналт-шинжилгээ хийсэн ажлын үр дүнг үндэслэн, гэр бүлийн асуудлаар гаргасан иргэдийн өргөдлийн шийдвэрлэлтэнд шаардлагатай тохиолдолд мэргэжлийн сэтгэл зүйчийг талуудын хүсэлтийн дагуу ажиллуулах чиглэлээр батлагдсан удирдамж, төлөвлөгөөний хүрээнд ажиллаж байна. Ажлын удирдамжийн дагуу Шүүхийн Тамгын газраас 2021.05.15-ны өдөр Аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын хөгжлийн газрын сэтгэл зүйч С.Хишигтогтохтой хамтарсан уулзалт хийж, ажлын явц, хэрэгжилтийн талаар санал солилцлоо. Шүүхийн Тамгын газраас санаачлан, Аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн 2021 оны ажлын төлөвлөгөөнд тусгуулж, зохих төсвийг суулгуулан батлуулж, ажил гүйцэтгэх гэрээг сэтгэл зүйчтэй байгуулан ажиллаж байгаа нь үр дүнтэй, өгөөжтэй ажил болж байгаад иргэд талархал илэрхийлж байна.
шаблоны для dle 11.2
Нийтэлсэн administrator   Үзсэн: 10   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Шүүх хуралдааны тов болон тойм
Огноо Нэр Танхим
2021.06.14-2021.06.18 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.06.07-2021.06.11 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
2021.06.07-2021.06.11 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ЭРҮҮГИЙН ТАНХИМ
2021.05.31-2021.06.04 ХОВД АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ ИРГЭНИЙ ТАНХИМ
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Тус шүүхийн ажилтнуудын иргэдэд үйлчлэх үйлчилгээний соёлын түвшинг та хэрхэн үнэлж байна вэ?


 
 
Хандалт

Өнөөдөр: 1


Өчигдөр: 1


Нийт: 37792


Таны IP хаяг: 10.2.121.20

«    June 2021    »
MonTueWedThuFriSatSun
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930