ХУУЛИЙН БОЛОН ШҮҮХИЙН САЛБАРЫН ШАГНАЛ ГАРДУУЛЛАА


Шүүхийн байгууллагад шүүгч, Ерөнхий шүүгчээр олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа ажлын амжилтыг үнэлж, Шүүхийн салбарын дээд шагнал “Шударга ёсны элч” тэмдгээр Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Нямжавын Туяа, Хуульчийн нэр төрийг өндөрт өргөж, шүүхийн салбарт гаргасан ажлын амжилтыг үнэлж, Монголын Хуульчдын Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Хурметханы Тасхын, Монголын Шүүхийн Ахмадуудын Холбооны хөгжил, шинэчлэл, ахмад, залуу, дунд үеийн залгамж чанар, шүүхийн өв санг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Монголын Шүүхийн Ахмадын Холбооны “Хүндэт тэмдэг”-ээр Ховд аймаг дахь шүүхийн Тамгын газрын дарга Дашнямын Даваасүрэн нар тус тус шагнагдлаа.
         Хуулийн болон шүүхийн салбарын шагнал гардуулах ёслолын ажиллагааг Ховд аймгийн шүүхийн байранд 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүндэтгэлтэйгээр зохион байгуулж, баяр хүргэж, хамт олноос ажлын амжилт хүслээ.
шаблоны для dle 11.2
САЙТРУУ БУЦАХ

Хэвлэх заавал: CTRL+P гарын хослол даран хэвлэнэ.